Хайх

2011/08/14

Анцитрус (Ancistrus dolichopterus)

 Мэдээний захиалгын дагуу анцитрусын талаар мэдээ бэлтгэлээ. Өөр сайт блогуудаар энэ соомны талаар их бичсэн ч яг хэрэгтэй асуултанд хариулсан юм нэгийг ч олж харсангүй, тийм учраас энэ удаа анцитрус-ын талаар тодорхой бичьеэ. Энэ загасыг яаж үржүүлэх талаар тэр болгон хүмүүс мэддэггүй.
Эр эмийг ялгах хүндрэлтэй байдаг. Эр анцитрус нь хошууныхаа дээд талд илүү их сахалтай байдаг, харин эм загас нь арай цүдгэр гэдэстэйгээрэ ялгаатай байдаг.
Юуны түрүүнд би энгийн анцитрусаас эхлэе гэж бодлоо. Латин нэр нь Ancistrus dolichopterus. Энгийн анцитрус бол энэ тэрүүнгээр их элбэг байгаа загас. Тийм ч утгаара их олон төрлийг гаргаж авсан Альбинос, Алтан Анцитрус гэх мэт.


Амьдрах нөхцөлийг нээг их голдоггүй 20-27градус усанд байжил байна. Анцитрус нь үзэмжээр зогсохгүй аквариумыг маш сайн цэвэрлэдэг. Унасан хоол, жижиг навч идэхгүй юм байхгүй дээ.

Энгийн анцитрусын үржил.


                                 Эр загас нь ихэвчлэн орох нүхийг биеэрэ энэ байдлаар тагладаг.


                                      4-5 хоногийн дараа түрснээс жарайхайнууд гарна.


                 Дахиаад 3-4 хоног болсны дараа түрсний шар уутнааса салж хоол идэх болно.
Төлийг 27-30градустай усанд тэжээнэ. .

 
          Анхны хоол нь ургамлын гаралтай байх ёстой. 30-35мм болход температурыг            24-26хүртэл буулгана.


Энэ их үүрэгтэй, зугаатай загасыг акварианууд маань бүгд л мэдэх байх. Их хурдан өсөж томордог учир сайн хооллолтой үед 10-12 сарын дотор үржилд орох боломжтой. 12-15см хүртэл урт болдог, ихэвчлэн 7-8см анцитрусуудаас ч төл авах боломжтой байдаг.
Анцитрусын эр загаснууд нь түрслэх газраа хайж сонгодог ба босоогоор тавьсан гуурсанд шахдаг. Эм загас нь гэдэс нь томордог. Яаг түрслэх процессийг харах хэцүү байдаг, түрсээ шахсаны дараа эр загас маань Цихлид овогтон шиг харуулд гарч эргэн тойрноо хамгаалдаг. Харин эм загас нь түрсээ шахвуу үгүй юу шууд л түрсээ хаячихдаг хамгаалах ч гүй. Тийм учир анцитрусыг үржүүлэхдээ тусдаа аквариум бэлдэж өгөх хэрэгтэй. Сайн ургамал суулгаад аквариумын нэг хэсэгт босоогоор нь тависан трубка тавих хэрэгтэй, хөдлөхөөргүй наах хэрэгтэй. Тэгээд эр эм анцитрусаа хийнэ, түрс шахсаны дараа эм загасыг гаргах хэрэгтэй ба эр загас нь түрсээ арчилж хамгаалдаг. Түрснээс жараахай болмогц эр загасыг гаргана. Наадаг хоол их зүгээр байдаг юм. Бага багаар хооллохгүй бол ихээр хоолловол амархан үхдэг. 3-4 сар болсоны дараа төлөө нийтийн аквариумд ургамал хад чулуутай аквариумд хийхээ мартуузай.

4 comments:

  1. Хямдхан анцистр зарах хүн байна уу? Охин байвал сайн надад 2 эр байна

    ReplyDelete
  2. today my antsistr shaxlaa tom bolxoor n zarna bogi_roberto@yahoo.com

    ReplyDelete
  3. 2 эрийн зархуу хэд вэ

    ReplyDelete
  4. 2 эрийн зархуу хэд вэ

    ReplyDelete

image description image description