Хайх

2010/07/31

Дискусын 200 HQ зураг

5 comments:
http://farm3.static.flickr.com/2736/4367211509_fcf94e280a.jpg


Загас тэжээхэд гаргадаг 10 алдаа

4 comments:
1. Хүчил төрөгч муутай аквариуманд загас тогтодгүй.

Betta (Петушок) буюу манайхны нэрлэдэгээр Дайчин загаснаас өөр загас тэжээж байгаа нөхцөлд агааржуулагчийг тогтмол ажиллуулахгүй бол өглөө сэрэхэд чинь хамаг загаснууд чинь амьсгал хураах аюултай. Аквариуманд хангалттай амьд ургамал суулгавал хүчил төрөгчөөр дутахгүй байж болно. Алтан загас болон бусад том загаснуудад бол заавал агааржуулагч шаардлагатай. Агаар дутагдсан нөхцөл загас усны мандалаар сэлж агаар амьсгалдаг ба улмаар загас агаар дутагдаж биендэх агаар хуримтлуулдаг хүүдий буюу хийн цуух нь хагарч дээш харж хөвөн удахгүй үхэх аюултай.

2. Халаагуураа усанд бүрэн дүрэхгүй бол хагардаг.

Халаагууртай аль болох болгоомжтой харьцах хэрэгтэй. Халаагуурийг хэзээ ч ил гаргаж ажиллуулж болохгүй бүрэн дүрж байж ажиллуулна. Учир хэт халсан шил усанд норох дүрэгдэх үед цуурж хагарна. Хагарвал загасаа гэмтээх аюултай дээрнь та дахин халаагуур авах хэрэг гарна, мэдээж маш үнэтэй. Халаагуурны доторхи эд анги гэмтээгүй зөвхөн гадна шил нь цуурсан бол загасаа дааруулж өвтгөхөөс өмнө шинэ шил авах хэрэгтэй.

3. Ус солихдоо осол гаргахаас сэргийлээрэй.

Усаа бүрэн солихдоо аквариумаа байн, угаалтууранд булан ирмэгийг нь сэтлэх, цуулах, хагалж байж хаширдаг нь аквариумчдын зан гэж хэлж болно. Энэ бол хамгийн болхи арга ба аквариумны хэмжээнээс хамаарч усаа солих нь зүйтэй. Том 50 литрээс дээш багтаамжтай аквариумыг бүрэн солих гээд хэрэггүй. Байрнаас нь хөдөлгөлгүйгээр 3 ны 1 хэсгийг нь ус соруулагч, хоолой, эсвэл шил саваах хутган авч сэлбэх маягаар солих хэрэгтэй. Ингэснээр усны хатуулаг, дулаанд бага өөрчлөгдөнө. Бүр битүү булингардсан бол бүрэн солих л хэрэгтэй.

4. Хлортой ус загасанд цөмийн бөмбөгнөөс өөрцгүй.

Усаа солих, усанд загасаа байлгах ямарч тохиолдолд загасийг хлортой ус буюу шууд гоожуураас авсан усанд байлгаж болохгүй учир нь хлор бол химийн маш хортой бодис бөгөөд загас байтугай хүний биенд сөрөгөөр нөлөөлдөг. Хлортой усны хлорыг гартал нь нэг хоногоос дээш хугацаагаар байлгаж усыг бэлдэх хэрэгтэй. Яаралтай усны хэрэг гарсан үед хлор арилгагч тусгай шингэн бодис хэрэглэж болно. Ер нь ундааны сав шилэнд усаа нөөцөлж хэвших нь хэрэгцээ гарсан үед их хэрэг болдог.

5. Филтер ээ хог дээр гаргасаар.

Ус цэвэршүүлэгч филтер олон янз байдгаас дотоод филтерийг өргөн хэрэглэдэг. Дотор гадна суурилуулдаг филтернүүд цөм жижиг хэмжээний мотортой байдаг. Цэвэрлэхдээ сэнс түгжээг гэмтээхээс сэргийлж болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ филтерийг уснаас гадна болон доторхи сэнсийг нь салгаж байгаад ажиллуулсанд тохиолдол филтер хайлж шатдаг. Дахин авах гэж нилээд хэдийгээ гарздах шаардагатай болноо л гэсэн үг.

6. Аквариумны дурийн цунамигаас болгоомжил.

Аквариумыг байрлуулахаасаа өмнө хөөсөнцөр, хивс, дрож, дэвсэж бэлдэх хэрэгтэй. Зөөлөн зүйл дэвсгэргүйгээр тэв тэгш ширээ байгаад ч аквариумын доод шилийг хагалахаас сэргийлэхгүй. Ус шилний даралт доод шилэн дээр ирдэг бөгөөд аквариуман доор ширхэг элс ч байсан ч цөмөрж хагардаг. 50 литр хүртэлх аквариумны доор хивс, дрож дэвсэж болно. 50 аас дээс литрийн аквариуманд хөөсөнцөр дэвсэх шаардлагатай.

7. Загасаа хамаагүй зөөж байгаад цус харвуулчих вий.

Загасыг нэг уснаас нөгөө усруу зөөх үед загас усны хатуулаг дулаан хүйтний ялгаанд цохиулж өвдөх, үхэх тохиолдол цөөнгүй. Үүнээс сэргийлэхийн тулд шилжүүлэх гэж буй аквариумд нь загасыг идээшсэн устай нь уут саванд хийж дулаан нь ижил болтол байлгах, тухайн ус савандаа шилжүүлж буй уснаасаа бага багаар нэмж хийн загасаа дасгах хэрэгтэй.

8. Харийнхныг аквариумруу бүү нэвтрүүл.

Аквариуманд бохир гар, давс, болон элдвийн зүйлс хийж болохгүй. Бас амьд хоолоор хооллох тохиолдолд амьд хоолоо сайн цэвэршүүлж ариутгахгүй бол янз бүрийн паразит шимэгч хорхойгоор дүүрч загаснуудаасаа хагацах эмгэнэлт хувь заяа хүлээж байх болно. Давсыг зарим төрлийн загасны өнгө зүс сайжруулах, сүүл сэлүүрын ургалт задралтыг нэмэгдүүлэх эмчилгээний зэрэг онцгой тохиолдолд заасан хэмжээнээс хэтхүүлэлгүйгээх хэрэглэх боломжтой.

9. Аквариумыг нар удаан хугацаагаар тусдаг газар байрлуулж болохгүй.

Наранд аквариум удаан хугацаагаар байснаар ногоорч замагжин улмаар хайрга ургамал, дотор хэсэг тэр чигээрээ түлэгдэж арилдаггүй хар ногоон толбо үүсдэг. Мөн олон жил чийдэнгээр гэрэлтүүлэх үед үүсдэг хүндрэл юм. Ер нь флорисэнт буюу өдрийн гэрлээр гэрэлтүүлэх нь өнгөлөг гэрэлтэй гоё харагдуулдаг.

10. 1 ширхэг хайрганд ч анхааралт тавих хэрэгтэй.
Загас үржүүлэх тэжээх нь өрөөний чийгшлийг тэнцвэржүүлэх, гэрийн дотоод засал чимэглэлд өнгө үзэмж оруулж дулаан орчинг бүрдүүлэх болон хүний сэтгэл санааг сайжруулж, байгалийг хайрлах сэтгэлгээг бий болгож төлөвшүүлэхэд онцгой эерэг нөлөөтэй билээ.

Амьд ургамал

14 comments:
Аквариумд амьд ургамал ургуулах нь олон төрлийн ач холбогдолтой байдаг. Аквариумыг ургамалаар тохижуулвал байгалийн амьд орчин бүрддэг ба төрөл бүрийн загас тэжээхэд тус болдог усны хэвийн найрлаганд онцгой чухал үүрэгтэй. Энэ усанд дахь хүчил төрөгчийн түвшинг дээшлүүлж фотосинтез явагддаг. Энэ нь усны хорт хий хүчилээс цэвэрлэж хоргүй цэвэр тунгалаг байлгахад тусалдаг. Түүнээс гадна ургамал нь загасны амьдрах нөхцөлийг сайжруулж зарим төрлийн Неон тетра шиг загасанд нуугдах оромж үүр болдог онцгой нөлөөтэй. Учир нь тэд үржлийн улирлынхаа үеэр амархан айж үргэх зэрэг цочмог төлөвтэй болдог тул нуугдаж байх найдвартай орчин хэрэгцээтэй болдог. Аквариумандаа ургамал суулгасан тохиолдолд харагдах байдал нь маш сайхан өнгөлөг болдог бол суулгаагүй нөхцөлд хоосон хөндий харагддаг.

Алтан загас

24 comments:
     
      Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр.

Суматр Барбус

6 comments:
Tiger Barb (Puntius tetrazona)



Маш нийтэч эвсэг загас ба ромб хэлбэрийн биетэй, бие дээрээ дөрвөн хар судлуудтай. Барб нь Галт, Алтлаг, Мөнгөлөг, Tiger барб дотроо Ногоон, Албинус, зэрэг төрөл байдаг.  Барб 6 болон дээш үедээ сүрэглэдэг. Харин нэг гэм нь бусад загасны сүүлийг гэмтээдэг. Учир нь урт намирсан сүүл сэлүүр нь Барб д зөөлөн эмзэг зүйл мэт сонирхолийг нь татдаг.Загас тайван байдалд толгой нь бөхийж ойролцоогоор 45 градус налуу байдаг. Хэрэв өөр байрлалтай, ялангуя толгой дээшээ гэдийж байвал тэжээх нөхцөл муу байгааг илчилнэ. Олон болж сүрэглэх тусмаа идэвхижиж сүүлээр шоглог нь ихэсдэг. Аквариумыг Барбуудаар дүүргэсэн нөхцөл гайхалтай гоё харагддаг.


2010/07/29

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 загас

8 comments:
Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй сайхан 10 загасны жагсаалтанд:

10. Африкийн цихлид
Энэ загасыг “Сиклид” гэж дууддаг юм байна. Сиклид загас нь Африк: Малави, Танганека гэх гурваг нуурнаас олдсон.Викториа нууран дахь энэ төрлийн загасыг бодвол ховор ч бусдаас өнгөлөг гэдгээрээ л ялгардаг гэнэ. Тэд ихэнх тохиолдолд 6-7 инчийн урттай болдог, , Фронтосао аймгийн загаснуудтай холилдсон тохиолдолд 12-14 инч хүрдэг ажээ. Цэвэр усанд амьдардаг ба гэрийн нөхцөлд аквариумд тэжээхэд тохирдог. Үүнээс гэдна африкд амазон мөрний усанд ч сайн дасан зохицож нутагладаг. Гэхдээ энэ загас нь Африк дундаа нилээдгүй том догшин загаст тооцогддог юм .

African Cichlids
Африкийн цихлид

Аквариумын ач холбогдол

3 comments:
 Хаана ч байхгүй өөрийн гэсэн амьд байгалийн уран бүтээлийг бий болгож байгальтай харьцаж танин мэдэх гээчийн ач холбогдол асар их билээ. Одоо цагт харж мэдрэх орчин нөхцөл хязгаарлагдал болсон үед тэрхүү гайхалтай өнгө төрхийг зөвхөн аквариумнаас л мэдрэх боломжтой. Ямарч технологийн ялгаруулах бололцоогүй өнгө бүтэцийг олог төрлийн үзэсгэлэнтэй загас, ургамлуудаас л харах боломжтой. Энэ нь нүдний өнгө ялгах чадварыг дээшлүүлж байгалийн гайхалтай өнгө дүрсний зохицол хүний сэтгэл зүйд эерэг мэдрэмж төрүүлж таашаал авах үр нөлөөтэй.

Блогоо нээгээд 1 хонолоо

3 comments:
За сайн байцгаана уу? Загас сайн уу кк... Би багадаа л загас тэжээж байлаа сүүлийн хэдэн жил хичээл номондоо анхаарал хандуулаад загасны сонирхолоо түр орхих шаардлага гарсан юм. Ойрд харин буцаж сонирхож эхлээд энд тэнд байдаг дэлгүүр энэ тэрээр орж сонирхолоо. Тэгтэл онц гэмээр юу ч алга. Цөөн хэдэн хувь хүн л энэ төрлөөр бизнес эрхэлж байна.  Монголд бараг 10н янзын л загас бас хэдэн мэлхий зурам байгаад байх шиг. Яг сонирходог томчуудад нь энэ төрлөө өргөжүүлж шинэлэг санаа сэдэхгүй байна. Та бид сонирхолоороо нэгдэж шинэлэг санаа дэвшүүлж энэ зах зээлийг нь арай өөдтэй болгоё. Өөрсдийн үржүүлсэн загас ургамал зэргээр шалгаруулалт арга хэмжээ зохион байгуулахаас эхэлж болно шүү дээ.Манайхан нийлж юм хийхгүй бол хэдэн биедээ байгаа загаснуудаа үржихийг нь хүлээж суувал бүтэхгүй. 10 жилийн өмнө хажууханд загасны дэлгүүр нээгдэхэд ороод харахад нилээд дажгүй дэлгүүр байсан одоо ширхэг хайрга ч хөдөлгөөгүй яг хэвэндээ хэдэн загас нь эмээ өвөө болоод хоногоо хүлээцгээсэн юмнууд хөвөөл ямарч идэвхигүй байсан. Тийм болохоор та бүхэн монголд энэ төрлөөр хэрхэн зах зээлийг эрчимжүүлэх талаар бодож үзээд санаагаа бусадтайгаа хуваалцана гэдэгт байна. Надад одоохондоо загас тэжээх нөхцөл бүрдээгүйл байна. Бүрдэх үед нь энэ хэвээрээ байвал ямарч урам алга байна гэж бодлоо. Чөлөөт зах зээл бидэнд нээлттэй байгаа бид л сонирхосон зүйлдээ тууштай байх нь зүйтэй. Блогт мэдээ нийтлэх сонирхолтой хүмүүс байвал чөлөөтэй нийтлэж байхийг хэлмээр байна. Миний yahoo id: cgexperience хэлж ярих санаа оноогоо хэлэлций. Монголд байхгүй зүйлсийг бий болгоё. Өөрcдийн арвин мэдлэг туршлагаас бусадтай хуваалцаж асууж мэдэх зүйл их байгаа байх. Тийм болохоор таны сонирхолыг бас би дэмжих учир танд ямар мэдээ мэдээлэл хэрэгцээтэй талаараа бас мэдэгдээрэй.

Дискус Цихлид

6 comments:

Ерөнхий зүйл

Дискус загас нь өмнөд америк цихлид дундаас хамгийн илбэг байдаг. Дискус цихлидүүдийн арчлахад амарч усны шүүлтүүр хооллолт зэрэгийг тохируулахгүй бол болохгүй.


Дискусын ерөнхий шинж 

Энэ загасны биеийн хэлбэр хавтгай дугариг учир энэ нэрийг авчээ. Өсч томорсоор жижиг тавагархуу болдог.Бусад цихлидийг бодвол дискус маш олон гоё өнгөнд хувирч сайжирсан загас. Оригиналь өнгө нь олив бор. Улаан. цэнхэр ногоон шар зэрэг өнгөтэй загасыг голдуу үржүүлж байна.

Дискусын худалдаа

Бие гүйцсэн дискус нилээд үнэ хүрдэг ба гоёмсог сайн шилэгдмэлүүдийг нь бол зуу гаас хэдэн мянган доллар хүрэх нь ч бий.
 
Дискус хоолоо голох тохиолдол их. Үргэлж худалдаж авахын өмнө ямар тэжээлээр өсгөснийг нь урьдчилж асуудаг.. Хэрвээ та эрүүл чийрэг дискус авах гэж байгаа бол хэдэн цагийн үед ямар хоолоор хооллодгийг нь асуух хэрэгтэй байх нь

Дискусийг хооллолт

Шинэ аквариуманд идээшүүлэх гэж байгаа бол дискусийн хөлдүү мах бол дажгүй сонголт гэдгийг анхаараарай. , Тэднийг бас бусад ургамал ногооны гаралтай хоолнуудаар тэжээх нь зан ааш болон өсөлт хөгжилтөнд нь тустай. Ерөнхийдөө холиод л өгөөд байх нь

Дискусны усны байдал

Дискус амазоны усанд сайн зохицон амьдардаг. Тиймээс тэдэнд боловсорч удсан байгалийндуу усанд байлгавал таатай. Бага хатуулагтай усанд байх чадвартай болж өгвөл 6 ph байлгаад өгөх хэрэгтэй. Бага хатуулагатай ус нь уугуул орчинтой нь илүү тохирдог учир тэдэнд тухтай байна гэсэн үг.Дискус дулаан усанд дуртай богоод Темпэратүр-ийг ни 28°~31°С тааруулна, тэгээд бас байнгийн агааржуулагч хэрэгтэй.Ус нь рН 5,5 - 7,0, а Gн 2° - 10° dH *, t=30°С. байхад зүгээр

Дискусны савны байх байдал

Дискус ер нь тайван бусад загастай нөхөрсөг байхыг эрмэлздэг. Анхааралтай ажвал тэд бараг ямарч усны түвшинтэй байсан сэлэхэд зохицсон . Тэдний биеийн хэлбэр сэлэх чадвар зэрэг нь найман талт нам аквариумд онцгой зохицно

Хээлтэх

Хээлтэх насанд хүрж эцэг эх болоход хэцүүхэн. Шургуу зүтгэж байж цихлитүүд үр төлөө босгодог. Төлөө амилуулсаны дараа бяцхан төлнүүдийг эхээс нь салгаж болохгүй, учир нь эхэд нь түүнийг хооллох тусгай зохилдлогоотой. Болгоомжтой ойртож ажиглавал төл нь эхийнхээ арьсийг идэж буй болох нь тодорхой харагдана. Энэхүү байгалийн хоол нь шинэхэн төлүүдэд сайн тэжээл болдог



Олон төрлийн дискуснуудыг хамтад нь холиод нэг аквариумд хийхэд маш сонирхол татахуйц сайхан харагддаг. 1970 оноос хойш өнгийг нь маш ихээр хольж гаргаж авж чадсан. Өөр өнгөтэй хосууд үржилд ордог боловч төл нь тэдний дундах холигдмол өнгийн өвчиж төрдөггүй. 

Овог - Chichlidae

Хэмжээ - Up to 15 cm

Нутагшил - Өмнөд америк

Ус - 6
- 7ph зөөлөндүү

Хэм - 26-29°C

Тэжээл - Omnivore - Ялтсан ургамалийн, хөлдүү амьд хоол

Үржил - Хэцүү

Төрөлт - Түрс шахдаг

Аквариум - Дискус бусадтай нөхөрсөг эвтэй загас




Гүппи

8 comments:

Poecilia reticulata

 

 

Гүппи нь амьд зулзага гаргагч загаснуудын нэг бөгөөд дэлхийд аквариум сонирхогчдийн дунд хамгийн ихээр тархсан загас юм. Гүппи нь халуун бүс нутгийн загаснууд дунд хээлтэхдээ амар, хамгийн бага арчилгаа шаарддаг загас гэж тогтоогдоод байгаа юм. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппиг гаргаж авсан. Өсгөж үржүүлэхэд хамгийн амархан загас юу вэ? гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэж хариулах байх. Энэ загасийг жижиг аквариумны дэлгүүрүүдээс эхлүүлээд дэлхийн хамгийн том дэлгүүрээс ч олж болно.

2010/07/27

Шинэ блогтойгоо хамт байгаарай

2 comments:
Өнөө үед дэлхий хөгжин хэт их техник технологижиж буйгаас үүдэн хүн амьд байгалиас холдож эрүүл мэнд хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх болсон билээ. Тиймээс өсвөр насны залууст байгалийн ухаан болон ан амтан хайрлах сэтгэлгээг олгон зөв хүмүүжүүлэхэд бага нэмэр болох үүднээс аквариумны загас ан амьтдын тухай блогоор дамжуулан хүргэж байхаар боллоо. Монголд аквариумны загас сонирогчдыг дэмжиж аквариумны зах зээлийг нэмэгдүүлж Монголд төдийгүй дэлхийн сонирхогчидийн зэрэгт хүргэж тэмцээн уралдаанд загас сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэх нь чухал билээ.
image description image description