Хайх

2010/09/23

Үржүүлгийн ажил

3 comments:
Бетта тэжээгээд 2 сар гаран болж байна. Энэ хугацаанд нилээд зүйл судалж багагүй туршлага хуримтлууллаа. Намайг энд аргаа нь олж ядаж суухад гадаадын беттанд дурлагсад өчнөөн саяар нь өсгөж үржүүлсээр байна. Зөвхөн энэ загасанд зориулж төрөл бүрийн хөлдөөсөн нунтагласан тэжээл, төрөл бүрийн аквариум, эмийн ургамал дээр нь бүр бугын зүрх хүртэл худалдаалдаг гэхээр хэр их үнэ цэнэтэй амьтан гэдэг нь ойлгогдож байгаа биз.  Маниасаа тансаг амьтан болохоор дээд зэргээр арчилж өсгөх боломж байхгүй юмаа. Хааяадаа 1 трубочник өгдөг ба энэ хоол нь бактер паразит халдварлуулах эрсдэлтэй учир ихээр өгж болдоггүй юм. Хүмүүс үүнийг мэдэлгүй олонч загасаа урсгадаг юм билээ. Ихэвчлэн хатааж савалсан артем өгдөг. Нэг их амтархан идээд байхгүйдээ хэсэг зажилж байгаал гулгиж орхино беттаны бохь л гэсэн үг. Уураг ихтэй үүрмэг хоолнуудаас өгж байвал сайн юм байна лээ. Хааяадаа ялаа шумуулаар өөрийгөө аргалчихаад байдаг юм. Бетта ч гэлтгүй дулаан бүсын загасанд гойд сайн гэгдэх энэтхэгийн алмонд модны навч байдаг гэдгийг олж мэдлээ. Энэ навч нь загасыг элдэв янзын өвчнөөс сэргийлж нян бактер устган загасны өнгө зүсийн сайжруулж, биеийг нь тэнхрүүлдэг ид шидтэй юм байна. Хаа нэгэн газар энэтхэг дэлгүүрээр орохдоо энэ навчны тухай сураглаарай. Мөн дээр нь усанд жаахан давс хийхэд өвчлөлөөс сэргийлдэг. Шинэ авсан эр эм бетта бие биеэ хараад ухаан алдацгааж байгаа.Үржилд ороход бэлэн гэдгээ илтгэж эр нь хөөс засаж, харин эм нь босоо судалтай болов. Саяхнаас хос анжел үржүүлэх ажилд орсон. Эмийнх нь гэдэс айхтар том болсон ч эр эм хоёул аквариумаа цэвэрлэсээр л байгаа. Хэзээ энэ их цэвэрлэгээ нь дуусах юм бүү мэд.

2010/09/21

Хос Бетта Титэм сүүлт Crowntail

12 comments:

Урт сүүлт (VT) эр Беттагаа цааш нь харуулаад өөр нэг титэм сүүлт (CT) Беттатай боллоо. Өмнөх эрээ бодвол арай жижиг нас залуу цус шингэн дээр нь их хөдөлгөөнтэй юмаа. Миний (VT) буюу урт сүүлт охин беттатай адилхан тод цэнхэр өнгөтэй. Энэ удаад зургыг нь орууллаа, удахгүй үржүүлэх үедээ бичлэгийг авж оруулах болноо.  cgexperience Y! хаягаар өөрт байгаа зургаа бидэнд ирүүлээрэй

2010/09/13

Aquarium design

5 comments:

Байгалийн амьд орчинг бий болгож орчиндоо өнгө үзэмж нэмэхэд хамгийн тохирсон шийдэл бол аквариум гэж ойлгож болно. Аквариумыг гэрт албан тасалгаанд  гээд хаана ч байрлуулахад боломжтой. Харж баясах юмтай, хамгаалж хайрлах юмтай байх нь сайхан. Аквариумыг үзэмжтэй болгодог гол элементүүд нь гэрэл, ургамал ба Ургамалжуулсан аквариум, Модлог аквариум, Далайн аквариум, Хадархаг аквариум, Бичил нано аквариум, Байгалийн зэрлэг төрхийг харуулсан гэх мэт олон төрлийн шийдэлтэйгээр тухайн интерьерт зохицуулж байрлуулдаг байна. Модон тавиур нь өрөөнд дулаан тохилог уур амьсал оруулж чамин тансаг харагдуулдаг ба байгалийн орчинг илүү ихээр санагдуулна.

2010/09/05

Бетта үржүүлэх туршлага суусан минь.

6 comments:
Загас тэжээж эхлээд нэг сар болох гэж байгаа ба Бетта үржүүлэх тэжээж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд 1 эр бетта анх авсан. Дарааагаар нь Эм Бетта аваад эртэйгээ нийлүүлж хийснээс хойш 2 3 хоног эмийгээ зодож байснаа гэв гэнэт ухаан орж үүрээ засаж эхлэв. Үүрэнд нь зориулж хуванцар сав зүсэж байрлуулж өглөө. 1 хоног үүрээ засч засч аягатай кофег хутгацан юм шиг жоохон хөөс зассан болоод эмийгээ очиж өдөж янз бүр болж сүүл сэрвээгээрээ үүррүүгээ өнөөх ажлаа хийж эхлэхийг уриалан даллаж гарав. Эмийгээ үе үе ясанд нь тултал тоншиж үүргээ сайн гүйцэтгэхийг сануулж байв. Үүрээр өнөө 2 чинь учиргүй эвтэй болчихсон арга билгийн хоёр загас шиг бие биеийгээ ороогоод намилзаж гарлаа (Түрс шахаж байгаа нь тэр). Уйгагуй шахалцсаний дүнд эмийн сүвнээс цагаан өнгийн түрс олгойтож ирэв.

2010/09/03

Таны аквариум №5 Ганзоригийнд

13 comments:

Энэ дугаараараа дан махчин загас тэжээдэг Ганзоригийн аквариумыг сонирхоцгооё. Загас тэжээгээд 2 гаруй жил гаруй болж байгаа ба урьд нь жижиг төрлийн загаснууд тэжээж байсан гэнэ. Одоо Фловер Хорн, Матар хошуут, Харандаа, Могой толгойт болон Catfish тэжээж байгаагаа бидэнд сонирхуулахаар ирүүлсэн байна. Махчин загаснууд ер нь бол бусад махчин төрлүүдтэйгээ зан ааш таарах нь ховор байдаг. Харин цихлид овгийн махчид хоорондоо зохицож зарим төрөл нь бүр хослож үр төлөө үлдээх тохиолдол ч байдаг. Махчин болохоор их ууртай догшин зан чанартай, харахад аймар ч юм шиг хэрнээ байгалийн бас нэгэн сүрдмээр бүтээл гэлтэй. 

2010/09/02

Таны аквариум №4 Болд-Эрдэнэ

5 comments:


 
Энэ удаад Болд-Эрдэнэ ийн аквариумыг сонирхоцгооё. Энэ сонирхогч маань нэг хос хар, нэг хос алтум зүсмийн Энжел, 2 дискус 1 бетта тэжээж байгаа. Цаашдаа Бабочка, Дискус, Энжел, Бетта голчлон тэжээж үржүүлэх сонирхолтой байгаа. Урьд нь Гурам, Илдэн сүүлт, Гүппи, Мойл, Данио, Анцестер, Пангас тэжээж байгаад яваандаа үржээд дийлдэхээ байхаар нь зарсан түүхтэй гэнэ. Дараачийн дугаарт та бүхэн өөрийн аквариумыг сонирхуулж загас сонирхогч биднийгээ баярлуулаарай.
image description image description