Заламгайт сүүлтийн бүлгийн халдварлагч хавч юм. 5-7мм урттай, өргөн, зууван, ногоон саарал өнгийн биетэй. Төрц гаргаж үрждэг. Загасны арьсыг гэмтээж, цусаар хооллодог.
Өвчний шинж тэмдэг - Арьс цоолж цус сордог. Цоолсон газар нь улайж, цус хурна. Загас тайван бус болж, ургамал дотор нуугдах, түүнд биеэ үрэх бөгөөд хурдан ядардаг.
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Бүх загасыг сайтар шинжилж, өвчтэйг нь тусгаарлах, чимхүүрээр арьснаас нь шимэгч өтийг авч хаяна. Аквариумыг ариутгаж, бүх загасыг 10-15 секундын турш 0,2%-ийн лизолын уусмалаар ариутгана. Мөн 1 литр усанд 10%-ийн нашатырын спиртийн 20 дусалыг хийж болно. Эмчилгээг удаан хугацаагаар хийнэ.
No comments:
Post a Comment