Хайх

2011/07/15

Мөнхийн эргүүлэг




      Хязгааргүй уудам ертөнц нарны аймгууд гариг эрхэсүүд цаглашгүй мөнхийн эргүүлэгт эрчлэгдсээр. Хэмжээлж баршгүй тоосонцрууд энд тэнд нэгдэн нийлж үй түмэн бодисыг татах хүч үүсгэн гэрэл цацруулан эргэлдсээр. Орчлон ертөнц даяар илч гийгүүлэн түгэн дэлгэрсээр уудам орон зайд тоос гялалзуулан дэлбэрсээр. Атом молекул бодис хатуу шингэн хий плазм төлөв эс бактер амь биет шүтэлцэн хөгжсөөр. Дахин давтагдашгүй хүмүүн амьтан ургамал тэртээд цацрах амьдралын эх булаг болсон эрчлэн эргэлдэх нарны дор хамтдаа оршсоор. 


Цаг хугацаа орон зай оршиж буй бүхэн мөнхийн эргүүлэг.

    Оньсого мэт энэ мөнхийн эргүүлгийг анх суут математикч Фибоначи Алтан харьцаа буюу Алтан спирал дүрсээр илэрхийлсэн байдаг. Энэ дүрс нь 1-1-2-3-5-8-13-21-34-55-89-144-233 гэх мэт өмнөх тоонд нь нэмж дараагийн тоог гаргасан тоон дарааллаас бүтнэ. Энэ тоонууд-аас бүтсэн алтан харьцааг дунгын хуяг хурууны хээ зөгийн үүр гээд хаа сайгүй харж болно.


2 comments:

  1. ALL SHAR GOURAMI TSENHER GOURAMI SUVDAN GOURAMI TETERNIZE ZARNA SONIRHOSON NI TCOOLEEZY@yahoo.com

    ReplyDelete
  2. hi henli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol heleed ogooch pls mg_miga_mg@yahoo.com pls pls

    ReplyDelete

image description image description