Хайх
2011/10/30
Moving Bed Filter - Biofilter
Өдрийн мэнд, залуусаа. Биофильтерыг яаж гар аргаар хийх талаар нийтлэнэ гээд таг болсонд уучлаарай. Одоо би биофильтерийг төрөл төрлөөр нь танилцуулах болно. Эхний удаад би Moving Bed Filter-ын талаар дэлгэрэнгүй танилцуулья.
Энэ фильтер нь маш хямд өртөгөөр босчих бөгөөд, маш энгийн хамгийн амархан биофильтер гэж хэлж болхоор байна. Танд үүнийг хийхийн тулд эдгээр зүйлс хэрэгтэй болно:
- Ундааны сав 1 ширхэг
- Наалддаг резин
- Агааржуулагч
- Агааржуулагч чулуу
- Гуурс
- Media буюу биофильтерийн шүүдэг пластмасан зориулалтын фильтр (Чулуу биш..!!!)
Эдгээр зүйлс байхад асуудал юухан байхав, за тэгээд keep on..!!
1) Та ундааны саваа 4өн талд нь цоолж аквариумын хананд наалдах резинээ суулгах хэрэгтэй
2) Ундааны савны таглааг агааржуулагч гуурс орох хэмжээнд цоолно.
3) Ундааны савны амсарын хэсэг, ёроолын хэсэгээр Media-г гарчихааргүй, агааржуулах зорилготойгоор цоолно
4) Ундааны саван дотор Media-гаа хийнэ.
5) Агааржуулагч гуурсаа ундааны савны таглаагаар оруулан, агааржуулагч чулуугаа ундааны саванд хийнэ.
6) Аквариумд байрлуулна
7) Агааржуулагчаа нилээн хүчтэй дээр нь тохируулна
8) Сар болоод л фильтерынхээ Media-гийн талыг нь угааж цэвэрлэнэ. (Бүгдийг угаавал зарим хэрэгтэй бактериууд устна.)
Ийм л амархан фильтер байна. Англи хэлтэй нь доорхи бичлэг үзээд 100% ойлгох биз дээ :)
Дараа нь би био чулуутай фильтрийн талаар мэдээллэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Гоё нийтлэл байна
ReplyDeleteСайн байна шүү. Био филтер дээрээ нүүр керамик чулууны талаар дэлгэрэнгүй оруулаарай.
ReplyDeleteнүүрс
ReplyDeletemedia zardag yum uu
ReplyDeleteene yasan zugeer filter ve.
ReplyDeleteХэхэ, би өнөөдөр дэлгүүрүүдээр яваж Media хайлаа, алга байна. Би 9нд урагшаа явна тэгэхдээ Media aвчирнаа :)
ReplyDeletemedia abchirahaar chin avna shuu
ReplyDeletehi henli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol heleed ogooch pls
ReplyDeleteheli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol pls pls heleed ogooch
ReplyDeleteEne delguuruudeer zaraad bgaa ulaan, cagaan chuluunii ali ni sain yum be. Yamar yalgaatai ve?
ReplyDelete