Хайх
2012/02/28
Ягаан Данио (Данио розовый, Pearl Danio)

2012/02/26
2012/02/16
2012/02/14
Даяргын - Оскар танк
Одоогоор reef танкинд 3 ирвэсэн, 2 шар астронатус тэжээж байгаа. Удахгүй улам сайжруулсан зурагнуудаа оруулах болноо.
2012/02/11
Фронтоза
Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай. Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.
Алиалагч сом ( CLOWN LOACH )
Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.
Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.
2012/02/10
Дэлэгийн аквариум
2012/02/09
Сонирхолтой AQUASCAPES ...
Бетта үржүүлж өсгөх
Сайн байцгаана уу ? Эрхэм хоббитнуудаа.
Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.
Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.
2012/02/03
2012/02/01
Шар дун ба түүний ач холбогдол
Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.
Subscribe to:
Posts (Atom)