Хайх

2012/03/11

Anubias barteri var. nana

Жараахай тэжээгчидээр сонин юу байцгаана. Анх нээж байснаас хойш админуудтайгаа нилээдгүй загасны холбогдолтой мэдээ нийтлэл бичиж орууллаа. Сонирхол нэгт админ залуустаа загас сонирхогчдийн өмнөөс баярлаж явдагаа хэлчихье. Anubias barteri var. nana ургамлын тухай танилцуулий. ФБ лайк, шэйр сэтгэгдлүүдээс чинь харж байгаад цааш үргэлжлүүлж ургамлын төрөл зүйлүүд, арчилгаа талаар мэдээ бэлтгэх эсэхээ шийднэ шүү.



Анубиас нь Төв Африкаар тархсан байдаг Araceae овгийн хагас усны болон бүрэн усны ургамлын зүйлд багтдаг цэцэгт ургамал юм. Байгаль дээрээ жижиг гол горхинд ургах боловч зөвхөн намгархаг хэсгээс л олж болно. Мөн ихэвчлэн сүүдэрхэг хэсэгт ургадаг энэ ургамлыг эртний египетийн үхлийн дараах бурхан Анубиасын нэрээр нэрлэжээ. 1857 Heinrich Wilhelm Schott анх судалж Anubias afzelii болон бусад төрлүүдийг нээж байжээ.

Anubias afzelii
Anubias barteri
Anubias gigantea
Anubias gilletii
Anubias gracilis
Anubias hastifolia
Anubias heterophylla
Anubias pynaertii
гэсэн дэд төрлүүд байдгаас аквариумд хамгийн ихээр ургуулдаг Anubias barteri - тай танилцацгаая.

Голдуу чулуу, үндсэн дээр байрлуулж хэрэглэдэг. Ихэнх ургамлуудтай зохицож өнгөний контраст нэмж өгдөг. Анубиас нь ерөнхийдөө бүдэг гэрэлтүүлэгтэй орчинд дуртай ба зөвхөн бүдэг гэрэлтэй үед усан дотор цэцэглэдэг. Аквариумд байрлуулахдаа сүүдэрхэг газар байрлуулах хэрэгтэй ба гэрэлтэй нөхцөлд навчинд нь замаг тогтдог.

Анубиасыг маш олон акваристууд сонгож ургуулдагийн учир нь арчилгаа багатай амар, гэрэл тэжээл, бордоо бага шаарддаг, загас идэдгүй зэрэг юм. Мөн алтан загас болон африк цихлидтэй аквариумд хийхэд тохиромжтой цөөн төрлийн ургамлын нэг юм.

Anubias barteri нь дотроо:

Anubias barteri var. angustifolia
Anubias barteri var. barteri
Anubias barteri var. coffeefolia
Anubias barteri var. caladiifolia
Anubias barteri var. glabra
Anubias barteri var. nana
гэсэн төрлүүдтэй байдаг.
________________________
*var. variation буюу төрөл товчлол

Анубиасууд голдуу бараавтар ногоон өнгөтэй байдаг ба навчны хэлбэр нь төрөл зүйл бүрдээ өөр хэлбэртэй байна.

Үржихдээ мөчирөөр хуваагдаж эсвэл салаалж үрждэг. Салаалж үржихдээ хөрс хайргатай нөхцөлд боломжтой ба байхгүй тохиолдолд бол ялзарч үхдэг. Мөн үрээр үржих боломжтой.

Энэ төрөл зүйлийн ургамлууд нь байгаль дээрээ маш удаан ургадаг. Ойролцоогоор гурван долоо хоног бүр нахиа гөлөглөх ба түүнээс удах тохиолдол ч байдаг. СО2 шаардахгүй ургадаг цөөн хэдэн ургамлын нэг гэдэг боловч зарим хоббитнууд энийг үгүйсгэж СО2, гэрэлтүүлгийн тусламжтай өндөр үр дүнтэй ургуулсан байдаг.

Хамгийн элбэг байдаг Schott-ын, Anubias barteri нь хамгийн олон төрөл зүйлтэй байдаг. Хамгийн том нь Chevalier ex Hutchinson-ны нээсэн Anubias gigantea болон Engler-ын Anubias heterophylla байдаг. Тэдний ургамлууд багцаараа 83 см өндөр, навчны урт нь 40 см урт, 13 см өргөн болдог байна. Хамгийн жижиг нь Crusio-ын нээсэн Anubias barteri var. nana (Engler) юм. Өндөр нь дөнгөж 10 см, навчнь 6 см урт 3 см өргөнтэй байх ажээ. Анубиас нь усны мандал дээш сайн ургадаг ба Paludarium буюу 2 нутагтны танкинд ургуулж болох ажээ.

Anubias barteri var. nana (Engler) Crusio
Нэршил: Anubias nana Engler
Жижиг, мөлхөө, зүрх хэлбэрийн навчтай
Мөчир: дээд тал нь 5 cm урт
Навч: Дээд тал нь 6 см 3 см өргөн
Аквариумд: 5 - 10 cm өндөр

Тохирсон нөхцөл:
Temperature: 22 - 27 °C
pH: 5.5 - 9.0
Усны хатуулаг: 3 - 10 dGH
Аквариумд байрлах: Нүүрэн талд
Ургалтын хурд: Сар бүр гөлөглөнө

Манайд хааяа нэг бараан өнгийн Anubias barteri var. nana жижиг сагсанд хийсэн байдалтай харагддаг.




Харин энэ бол арай гэрэлтэй өнгөтэй Anubias barteri var. nana "Gold" -г харж байна.




Anubias barteri var. angustifolia


Anubias barteri var. coffeefolia






Anubias barteri var. barteri




Anubias barteri var. glabra


Anubias barteri var. glabra Боловсросон үр


20 өдрийн дараа соёолж буй үр


6 сартай нялх ногоо




Хүлэмжинд ургуулж буй үндсэнд байрлуулсан Анубиас





18 comments:

  1. Одоо нэрийг нь мэдэж авлаа надад нилээн удаж байгаан

    ReplyDelete
  2. eniig urer avj taridimu? ali esuul zarjidimu

    ReplyDelete
  3. Үржилд орж байгаа angeluud зарна. 88070795. monhdol_999@yahoo.com

    ReplyDelete
  4. pair hromis zarna, zoloo361@yahoo.com

    ReplyDelete
  5. dalbaatuudaa zarlaa 99808337

    ReplyDelete
  6. Mongoliin zagasnii delguuriin baraanii une hanshiig medeelleh bolomj bna uu..

    ReplyDelete
  7. Zaabal delguur geltgui mongoliin zagas bolon zagasnii heregsliin une hanshiin talaar niitlel tabih bolomj bn uuu ???

    ReplyDelete
    Replies
    1. delguur bolgon ondoo ondoo unetei zarim ni unetei zarim ni hyamdhan gl heterhii nurshsan yum bolno bhoo

      Delete
  8. em popugai, er betta, em dalbaat mechnos, em suvdan guram avna!!!!!!! zarah hun baival ddevon_111@yahoo.com holbogdooroi

    ReplyDelete
  9. adminaa shine medee nemeechee

    ReplyDelete
  10. adminaa nohoi muur, Shuvuu, Meregch, Hevleer yavagch deeree meedee nemeechee tegvel ene sited hun ih oriildee

    ReplyDelete
  11. Heden but anubias awii. 99035217

    ReplyDelete
  12. minii Cabomba urgamal deesheegee mochor bolgonoos n urt urt tsagaan undes shig tsagaan yumnuud unjaad urgaad baihiin.. deeshee urgah tusam ter tsagaan undes n dagaad urgaad bn.. eniig odoo yaahuu???

    ReplyDelete
  13. Sanaa zovoltgui. Urt urgasan hesgiig ni taslaad. Gazart ni suulga. jishee ni 20 cmtai bol 10 aar ni taslaad

    ReplyDelete
  14. Urgamliin nabch ih sonin bolood baihiin.. neg tiim bor ongor shig yum togtood.. tegeed teriine zoolhon archihlaar arilaad ih goyo tungalag bolood.. tegsnee hed honood dahiaad l tiim bolchih yum.. ene yuuniih be?? yamar uchraas ingeed bgn aobolgoo ogooch..

    ReplyDelete
    Replies
    1. Yalgadas hoolnii uldegdel hairgan zavsraar tunahgui, deer ni usaa selgehgui, narnii shuud tusgald tavih geh met zuilees bolj. Ymar hairga yaj tavisan yum. Zurag bval uzuuleech.

      Delete
  15. akuarmiin vndes awna shvvv 99689019

    ReplyDelete
  16. Аквариумд хийдэг гоё хэлбэртэй мод зарна. Утас : 94952834

    ReplyDelete

image description image description