Зиа сая нэт ухаж байгаад 1 сонирхолтой мэдээлэл олж уншаад та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Нилээ дээр гарсан мэдээлэл боловч уншаагүй хүн бас байгаа байх. Mанчестрийн их сургуулийн биологчидтой энэхүү явдал тохиолджээ. Эрдэмтэд Францын нутгаар аялж яваад нэгэн хачирхалтай нугасны өндөг олсон байна. Дотор нь ямар нэгэн хачирхалтай зүйл хөдлөөд байгааг тэд анзаарсан байна. Тиймээс өндгийг хагалахад дотроос нь гурван Мinnow нэртэй загасны жараахай гарч иржээ.Өндөгнөөс гарсан загаснууд амьд байсан бөгөөд тэд шувууны өндөгнөөс гарсан гурван загасыг амьд үлдэхэд нь туслахаар ажиллаж байгаа гэнэ. Шинжлэх ухаанд төдий л их тохиолдоод байдаггүй энэ явдалд үнэхээр их гайхацгааж бас юуны улмаас ингэснийг судалж байна. Амьтан судлаач доктор Мэттью Кобб “Энэхүү нээлт нь загасны төрлийг судлах 21-р зууны агуу нээлт болж чадна” гэв. Түүнчлэн хувьсал хөгжлийн явцад иймэрхүү зүйл тохиолдож, шинэ төрөл зүйл үүсч хөгждөг байж болох юм. Хэрвээ энэ үнэн бол амьтны хаанаас бий болж, хөгжсөнийг нээж олоход дөхөм болох юм гэжээ. Өмнө нь Японы эрдэмтэд лабаротор-д өндөгнөөс загас амжилттай гаргаж өвж байсан ч энэ тохиолдол нь байгаль дээрх анхны тохиолдол юм.
Хайх
Showing posts with label Бусад. Show all posts
Showing posts with label Бусад. Show all posts
2012/01/22
2011/02/12
Та урьд нь нисдэг загас үзэж байсан уу?
Энэ загас зүгээр л усан дээр үсэрч байгаа биш харин өөрийн далавч шиг сэлүүрээр нисдэг авьястай юм байна. Энэ загас 400 метр хол нисэх ба 200 метр хүртэл өндөрт нисэж чаддаг юм байна.
2010/08/15
Алиалагч загас
Немогийн эрэлд киногоор анх энэ загасны тухай их зүйл харуулж хүмүүст танил дотно болсон билээ. Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг.
Subscribe to:
Posts (Atom)
