Хайх

2012/02/11

Алиалагч сом ( CLOWN LOACH )

6 comments:
         Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.






       Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.









Алиалагч сом маань гэр бүлээрээ :P 

 

Сонирхолтой бичлэг байна. Та бүхэн заавал үзээрэй !!!
    

2012/02/10

Дэлэгийн аквариум

8 comments:
Сайн уу байцгаана уу? Мэйлээр аквариумынхаа зургыг явуулсан Дэлэгтээ баярлалаа. Оруулаагүй удсанд үнэхээр уучлаарай. Ихэвчлэн гүппи молли илдэнсүүлт пецил үржүүлж бололтой. Сүүлд аквариумаа шинэчилсэн хүмүүс сайт дээрх зургаа шинэчилээрэй. Загас жараахай үржүүлэх хоббигоо үргэлж хөгжүүлж явахыг ерөөе.

2012/02/09

Сонирхолтой AQUASCAPES ...

8 comments:
Энэ удаа та бүхэндээ нэгэн сонирхолтой AQUASCAPES-ийг хүргэж байна. Ер нь манайхан орчин гэхээсээ илүүтэйгээр загасандаа л их анхаардаг шүү дээ. Тэгвэл энэ байдлыг халж гаднах үзэмж дотор засалдаа анхаарах цаг болсон. Манайхан яаг ингэж AQUA-даа анхаардаг болчихвол ч ...Зиа олон юм нуршаад яах уу Сэтгэгдлээ үлдээгээрэй ...анхаарал тавьсанд баярлалаа ...

Бетта үржүүлж өсгөх

13 comments:
Сайн байцгаана уу ? Эрхэм хоббитнуудаа.

Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.

2012/02/03

Цихлид танк ~ Хүлгэн

25 comments:

Өмнө нь бид бүхэнд загаснуудаа сонирхуулж байсан Хүлгэн ах маань аквариумаа шинэчилжээ. Үзэцгээе.

2012/02/01

Шар дун ба түүний ач холбогдол

1 comment:
Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.


image description image description