Хайх

2010/07/29

Блогоо нээгээд 1 хонолоо

За сайн байцгаана уу? Загас сайн уу кк... Би багадаа л загас тэжээж байлаа сүүлийн хэдэн жил хичээл номондоо анхаарал хандуулаад загасны сонирхолоо түр орхих шаардлага гарсан юм. Ойрд харин буцаж сонирхож эхлээд энд тэнд байдаг дэлгүүр энэ тэрээр орж сонирхолоо. Тэгтэл онц гэмээр юу ч алга. Цөөн хэдэн хувь хүн л энэ төрлөөр бизнес эрхэлж байна.  Монголд бараг 10н янзын л загас бас хэдэн мэлхий зурам байгаад байх шиг. Яг сонирходог томчуудад нь энэ төрлөө өргөжүүлж шинэлэг санаа сэдэхгүй байна. Та бид сонирхолоороо нэгдэж шинэлэг санаа дэвшүүлж энэ зах зээлийг нь арай өөдтэй болгоё. Өөрсдийн үржүүлсэн загас ургамал зэргээр шалгаруулалт арга хэмжээ зохион байгуулахаас эхэлж болно шүү дээ.Манайхан нийлж юм хийхгүй бол хэдэн биедээ байгаа загаснуудаа үржихийг нь хүлээж суувал бүтэхгүй. 10 жилийн өмнө хажууханд загасны дэлгүүр нээгдэхэд ороод харахад нилээд дажгүй дэлгүүр байсан одоо ширхэг хайрга ч хөдөлгөөгүй яг хэвэндээ хэдэн загас нь эмээ өвөө болоод хоногоо хүлээцгээсэн юмнууд хөвөөл ямарч идэвхигүй байсан. Тийм болохоор та бүхэн монголд энэ төрлөөр хэрхэн зах зээлийг эрчимжүүлэх талаар бодож үзээд санаагаа бусадтайгаа хуваалцана гэдэгт байна. Надад одоохондоо загас тэжээх нөхцөл бүрдээгүйл байна. Бүрдэх үед нь энэ хэвээрээ байвал ямарч урам алга байна гэж бодлоо. Чөлөөт зах зээл бидэнд нээлттэй байгаа бид л сонирхосон зүйлдээ тууштай байх нь зүйтэй. Блогт мэдээ нийтлэх сонирхолтой хүмүүс байвал чөлөөтэй нийтлэж байхийг хэлмээр байна. Миний yahoo id: cgexperience хэлж ярих санаа оноогоо хэлэлций. Монголд байхгүй зүйлсийг бий болгоё. Өөрcдийн арвин мэдлэг туршлагаас бусадтай хуваалцаж асууж мэдэх зүйл их байгаа байх. Тийм болохоор таны сонирхолыг бас би дэмжих учир танд ямар мэдээ мэдээлэл хэрэгцээтэй талаараа бас мэдэгдээрэй.

3 comments:

  1. Эрчээ битгий алдаарай. Амжилт!

    ReplyDelete
  2. bi 30 litriin akuramtai yamar zagasnuud tejeewel zoximjtoi we please

    ReplyDelete
  3. 50 litriin zavod aquarium buh heregselrei ni, 7n shirheg zagasnii hamt 90.000 aar zarlaa ungu uzemj mash sain. utas;88906345

    ReplyDelete

image description image description