Хайх

2010/07/31

Амьд ургамал

Аквариумд амьд ургамал ургуулах нь олон төрлийн ач холбогдолтой байдаг. Аквариумыг ургамалаар тохижуулвал байгалийн амьд орчин бүрддэг ба төрөл бүрийн загас тэжээхэд тус болдог усны хэвийн найрлаганд онцгой чухал үүрэгтэй. Энэ усанд дахь хүчил төрөгчийн түвшинг дээшлүүлж фотосинтез явагддаг. Энэ нь усны хорт хий хүчилээс цэвэрлэж хоргүй цэвэр тунгалаг байлгахад тусалдаг. Түүнээс гадна ургамал нь загасны амьдрах нөхцөлийг сайжруулж зарим төрлийн Неон тетра шиг загасанд нуугдах оромж үүр болдог онцгой нөлөөтэй. Учир нь тэд үржлийн улирлынхаа үеэр амархан айж үргэх зэрэг цочмог төлөвтэй болдог тул нуугдаж байх найдвартай орчин хэрэгцээтэй болдог. Аквариумандаа ургамал суулгасан тохиолдолд харагдах байдал нь маш сайхан өнгөлөг болдог бол суулгаагүй нөхцөлд хоосон хөндий харагддаг.

Ургах нөхцлийг нь бүрлүүлэхийн тулд гэрэлтүүлэг тусгаж, хайрга дэвсэн ургамлуудыг суулгаж өгнө. Суулгасны дараагаар удаанд хугацаанд байрнаас нь хөдөлгөлгүйгээр тогтвортой байлгасан нөхцөлд загасны хоол, ялгадас гэх мэт бохирдол хайрганд тунаж ургамлыг ургахад хэрэгцээтэй тэжээллэг бодис болдог. Ингэснээр ургамал үндсэлж салаалах нөхцөл бүрдэх ба таны бяцхан аквариумыг байгалийн амьд орчин болгож тэнцвэртэй экосистем бүрддэг.


aquarium plant java fernJava Fern
Аквариумын хамгийн амархан амьд ургамалын нэг ба ургалтанд нь анхаарал тавих шаардлаггүй. Энэ ургамал цайвар бараан жадны үзүүр шиг хэлбэртэй ногоон навчнуудтай. Навч нь маш урт ургадаг ба 17-20см хүртэл ийн урттай болдог. Үүнээс хамаараад ургамлыг аквариумны гол хэсгээх байрлуулж урдуур нь жижиг ургамлуудыг суулгавал сайхан харагддаг.



aquarium plant water spriteWater Sprite
Water sprite нь хурдаг ургадаг зөөлөн эмзэг навчтай ургамал юм. Гүн үндсэлдэг цайвар ногоон өнгөтэй. Ихэнхидээ хөвж ургадаг боловч хайргандаа сайн суулгаж тогтоож болно. Энэ ургамал хүчиллэг усанд сүүдэртэй үед сайн ургадаг. Шигүү суулгаж өгвөл маш сайхан харагддаг.






aquarium plant cabombaCabomba
Cabomba бол үнэхээр гоёмсог эмзэг ургамал бөгөөд усны түрлэг сайтай аквариумд намилзаж маш үзэмжтэй харагддаг.Эхэндээ навчных нь онцлог шинжээс хамаарж
Fanwort гэж нэрлэдэг байжээ.Учир нь навч нь сэнс шиг бас гол хэсэгээ халхалсан байдагаас болж тийнхүү нэрлэж байжээ. water sprite тай төстөй хурдан ургадаг.




Өөр нэг зүйл гэвэл ургамал болгон адилгүй шинж чанартай, загас бүрт онцлогт таарсан ургамлыг суулгах хэрэгтэй. Бас мэдрэмтгий усны өөрчлөлтөнд тэсвэргүй эмзэг ургамал байдаг учир усны хатуулаг дулаан гэрэлтүүлэг зэргийг анхаарч байх хэрэгтэй байдаг. Алтан загас. Мөнгөн доллар гэх мэт болхи загаснууд хайрга шороог сэндийлж ургамал гэмтээдэг тул тохирох ургамал хайргийг сонгох хэрэгтэй. Гүппи гэх зэрэг гоёмсог эмзэг сүүлтэй загасан хатуу хурц ургамал тохирдоггүй. Ургамлыг хайрганд суулгахдаа үндэсийг нь нарийн чимхүүрээр болгоомжтойгоор чимхэн суулгаж өгөх хэрэгтэй.

14 comments:

  1. Bayarlalaa. Ilvv goy bailgah sanaa bval helj bgaarai hehe

    ReplyDelete
  2. UNHEER SAIHAN BLOG BAIN OOR URGMAL BAIN UU

    ReplyDelete
  3. Блогийн чинь талаар хэлэх юм алгаа.
    Би загас тэжээж эхлээд жил шахуу л болж байна. Аквариумын зургууд энд тэндээс хараад л атаархаад л.. Нэн тэргүүнд сайхан ургамалжуулмаар л байгаа юм. Одоо нэг л цулгуй хөндий орон зай.
    Дээр байгаа Cabomba аквариумд маань байгаа бололтой. Нээрээ сайн ургадаг юм шиг байна лээ. Харин сүүлийн үед ургалт нь зогсоод байгаа.
    Блогийг чинь уншаад ёроолыг нь хэт цэвэрлээд, бас хайргыг нь буюу үндсийг нь хөдөлгөөд байснаас болж байж магадгүйг мэдлээ.
    Ургамлыг сайн ургуулахын тулд яах ёстой вэ гэдэг талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгвөл сайн байна.
    Бас чи ургамал зардаг уу? Уулзаж, танилцаад илүү нарийн зөвлөгөө авъя гэвэл зөвшөөрөх үү?

    ReplyDelete
  4. hi bi zagas tejeegeed yag 1 jil l bolj bn bi urgamaltailda gehde hvreltsdeggvi dahiad urgamal awnaa tandi sait goe ym aa oshoo goe ym zondo olooroi za

    ReplyDelete
  5. bi huuhed bhaasaa tejeelee 3n ltr iin barenii shilnees ehelsen zawsarlaj en ter bolson. odoo bodohod ih baga olonch zagastai blaa barag 14 n jil tejeesen bh. yanz buriin zagas tejeej blaa. oo neree gaigui urgamal une tohirch awch boln shuu
    utas 88161330
    kabombo bol sn bn

    ReplyDelete
  6. Hovd ged baliar urgamliin talaar bicheegui bna shde ter urgamliin talaar bicheed ogooch

    ReplyDelete
  7. Er shar gerel udriin gerel 2 ii. Alind n urgamal sain urgadagiin be yalgaa bgaa yu?

    ReplyDelete
  8. Urgamal urgahad dun her nuluu vzvvldgiin?
    Dun hiih shaardlagatai uym bolwuu.Urgamal ideed b.h shig b.dgiin?

    ReplyDelete
  9. Huvdnii talaar bicheed ugvul sain bna bas sar shinedee saihan shineleerei zagaschin mongolchuudaa

    ReplyDelete
  10. @ azarga. dun ylzarsan hesgiig iddeg. jijig dun sain tseverlene. http://www.pet.mn/2012/02/blog-post.html

    ReplyDelete
  11. http://www.facebook.com/Pet.mn niitlel nemeh talaar unshaarai! Anonymousuud ch yahavdee

    ReplyDelete

image description image description