Хайх

2010/07/31

Суматр Барбус

Tiger Barb (Puntius tetrazona)



Маш нийтэч эвсэг загас ба ромб хэлбэрийн биетэй, бие дээрээ дөрвөн хар судлуудтай. Барб нь Галт, Алтлаг, Мөнгөлөг, Tiger барб дотроо Ногоон, Албинус, зэрэг төрөл байдаг.  Барб 6 болон дээш үедээ сүрэглэдэг. Харин нэг гэм нь бусад загасны сүүлийг гэмтээдэг. Учир нь урт намирсан сүүл сэлүүр нь Барб д зөөлөн эмзэг зүйл мэт сонирхолийг нь татдаг.Загас тайван байдалд толгой нь бөхийж ойролцоогоор 45 градус налуу байдаг. Хэрэв өөр байрлалтай, ялангуя толгой дээшээ гэдийж байвал тэжээх нөхцөл муу байгааг илчилнэ. Олон болж сүрэглэх тусмаа идэвхижиж сүүлээр шоглог нь ихэсдэг. Аквариумыг Барбуудаар дүүргэсэн нөхцөл гайхалтай гоё харагддаг.


Гарал: Суматра арал, Борнео
Төлөв: Эвсэг хурдан хөдөлгөөнтэй 6 болон түүнээс дээш нөхцөлд сүрэглэдэг.
Усны хэм: 68–79 °F (20–26 °C)
Хатуулаг: 6.0 – 8.0pH
Хумжээ: 3″ (7 cm),Хамгийн багадаа 80 литрийн аквариумд чөлөөтэй сэлж сүрэглэхэд таатай.
Тэжээл: Ялтсан болон амьд тэжээл
Үржил: Түрс шахдаг, Өглөө эрт том ургамал сайтай аквариумд үржилд ордог. Барб түрс шахмагц идэж орхидог, Энэ нь хэт их үржиж замбараагүй болохоос урьдчилан сэргийлсэн үйлдэл. Тэднийг түрсээ идэхээс сэргийл тусгайлан бэлтгэсэн тор дэвссэн аквариумд шахуулдаг. Жарамгай 28-32 цагийн дараа гарна . 4 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлнэ. Энэ уед шаахайгаар хооллоод, усийг нь агааржууулна.
Хүйс: Атуу нь том дугуй гэдэстэй, Атуух нь цайвар улаан хошуутай байдаг.


Мутант Барб
Tiger Barb
Албинус Барб







6 comments:

  1. dangaar ni tejeehgyi bol muu altiig siimhii deel shig bolgonoshuudee. Bulreed irheeree deerelhuu gej jigteihen amidrah chadvar tiimch sain bish amarhan ovdchihdog hetsuu zagas shig sanagddag.

    ReplyDelete
  2. aimar bie muutai zagas 8g alchlaa shde sda

    ReplyDelete
  3. Хоорондоо л нийтэч нь юу юм гэхээс өөр төрлийн загасыг элдээд сүйдэлдэг гамбир байна лээ. Манайд 40 орчим байна. Сүрэглээд сүйд ээ сүйд

    ReplyDelete
  4. jaahan baihad urjuuleh gej uzej baisan chadaagui ee yrn amid jaraahai gargadag zagas bol gaigui turs shahuulahad tsag zav ih heregtei ym shig baigaan sumatr barbusiig herhen urjuulehiig meddeg hun bnuu
    '
    '

    ReplyDelete
  5. amarhan shd ..........

    ReplyDelete
  6. nadad 70 d sumatr 8 alt 4 danio neg tankand hiichihsen zugeer l bj bna sht bi zagas tejeej udaagui gehed bolood l bna kkk

    ReplyDelete

image description image description