Байгалийн амьд орчинг бий болгож орчиндоо өнгө үзэмж нэмэхэд хамгийн тохирсон шийдэл бол аквариум гэж ойлгож болно. Аквариумыг гэрт албан тасалгаанд гээд хаана ч байрлуулахад боломжтой. Харж баясах юмтай, хамгаалж хайрлах юмтай байх нь сайхан. Аквариумыг үзэмжтэй болгодог гол элементүүд нь гэрэл, ургамал ба Ургамалжуулсан аквариум, Модлог аквариум, Далайн аквариум, Хадархаг аквариум, Бичил нано аквариум, Байгалийн зэрлэг төрхийг харуулсан гэх мэт олон төрлийн шийдэлтэйгээр тухайн интерьерт зохицуулж байрлуулдаг байна. Модон тавиур нь өрөөнд дулаан тохилог уур амьсал оруулж чамин тансаг харагдуулдаг ба байгалийн орчинг илүү ихээр санагдуулна.
Аквариум цулгай илүү дутуу зүйлгүй үед л дотрох орчин нь тодорч харагддаг. Дээд доод тал болон амсар суурь хэсгээр өргөн имжээртэй бол аквариум жижиг намхан харагдана. Жижиг аквариумд жижиг ширхэгтэй ургамал, жижиг загаснуудтай байдалаар шийдэж өгвөл орчиноо илүү цэлгэр уужим саруул болгож харагдуулдаг давуу талтай. Харин томоохон оффис танхимд том аквариуманд том загас ургамал чулуу байрлуулж өгвөл зохимжтой ба орчиноо сүрлэг уудам харагдуулна. Харин загас үржүүлждэг хүмүүст бол олон аквариум тавихад тохиромжтой даац сайтай тавиур, ус шүүх солиход хэрэгцээтэй ус дамжуулах систем гэх зэрэг хэрэглээ талын шийдэлтүүд байх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд үржүүлэх тохиодолд ус цахилгаантай ойрхоноор нь гал тогооны өрөөнд байрлуулвал тохиромжтой.
Drift wood
Аквариумыг илүү амьд харагдуулдаг зүйлсийн нэг нь он удаан жил гол мөрний эргээр шигдэн хатуурж чулуужсан модны үндэс буюу Drift wood ба энэ нь ургамал чулуутай гайхалтай зохицож харагддаг. Drift wood ыг ургамал чулуутай нь зохицуулж наалдуулж харагдуулахын тулд аквариумын хойд хэсгийг хайргаар өндөрлөн дээр нь байрлуулж эргэн тойрон бэл хэсгээр нь хадархаг чулуу тарааж байрлуулах болон Java moss буюу манайхны нэрлэдгээр хөвд ургамлыг барьцалдуулж наалдуулж багцалж өгөх. Мөн жижиг навчтай ургамлыг завсраар нь суулгах, ар талаар нь урт намирсан болон хөвдөг ургамлыг тараан суулгах хэрэгтэй. Ингэснээр яг л байгаль дээр бий болсон тогтоц мэт харагдана. Энэ мэтээр байгалын зохиомж зохилдлогоог өөрийн сонирхлоороо бүрдүүлэх хэрэгтэй.
Загас
Мөн өргөн хэвтээ аквариумд олноороо сүрэглэдэг загас тохиромжтой. Харин чулуу мод ургамал хавиар өөрийгөө өнгөлөн далдалж амьдардаг амазон мөрний цихлидын овгийн загаснуудад том мод чулуутай өргөн урт навчит ургамалтай өргөн босоо дуу аквариум тохиромжтой. Харин тетра гэх мэт жижиг сүргэлдэг загаснуудад өвсөрхөг жижиг ургамлуудтай жижиг аквариум тохиромжтой.
Гэрэл
Гэрлийн тухайд улайсдаг чийдэн зохимжгүй. Учир нь загас ургамлыг шарлуулж харагдуулдаг, эдийн засгийн хэмнэлтгүй. Харин Флоресэнт буюу өдрийн сүүн чийдэн нь цагаан туяатай бөгөөд аквариумыг илүү гэгээлэг цэвэрхэн харагдуулдаг, улайсдаг чийдэнг бодвол хэмнэлт ихтэй, ургамамал сайн ургуулдаг зэрэг давуу тал ихтэй. LED гэрэл нь бусад гэрэлийг бодвол үнэтэй ч тод асдаг он удаан жил хэрэглэх боломжтой зэрэг хэмнэлт ихтэй. Хэт хурц гэрэл загасны хараанд муу нөлөөтэйг анхаарч гэрлийн тоо хэмжээ ваттыг тохируулж сонгох хэрэгтэй.
Хайрга
Хайрга нь байгаль дээрхи бараан цайвар том жижиг ширхэгтэй үйлдвэрийн аргаар өнгө оруулсан гэж ангилна. Бараан хайрга нь байгалийн харагдуулдаг ба загас ургамлын өнгийг илүү тодруулж харагдуулна. Өөхөн чулуу шиг цайвар цагаан хайрга нь аквариумыг илүү гэгээтэй уужим цэвэрхэн харагдуулдаг. Жижиг ширхэгтэй нь ургамалд сайн хөрс болдог. Үйлдвэрийн аргаар өнгө оруулсан хайрга нь хав хараас цав цагаан неон ногоон ягаан гээд төрөл бүр байх ба гоёлын хайрга гэж хэлж болохоор. Хэтэрхий чамин ганган харагдуулах боловч ямарч мэдрэмжгүй байгалын бус хиймэл харагдуулдаг. Мөн хайрга нь хоорондоо илэгдэж усны урвалд орж байдаг тулд өнгө нь арилж илэгдэх тохиолдол бий.
Чимэглэл
Аквариуманд эртний болон орчин үеийн байгууламж, хөшөө баримал, зураг зэргийг тухайн загас ургамалтай хослуулан нэг янзын өнгө төрхийг бүрдүүлж болно. Сөнсөн дээрэмчдийн хөлөг онгоц хавиар бужигнах сүрэг загас , Живсэн эртний хотын балгас дундах араатан загаснууд, Хятад маягийн Хулсан дунд завилан сууж буй Будда бурхан болон луу шиг төрхтэй Бетта загас болон Арована загас, Хүн чулуун хөшөөн дээгүүр сэлэх тетра гэх мэтээр өөрт таалагдсан хэв маягыг бүрдүүлэх боломжтой. Мөн дээр нь нүд булааж байх жижигхэн чимэглэл байрлуулж өгвөл аквариумны чимэглэлийг илүү төвлөрүүлж цэгцтэй харагдуулна
Эдгээр зүйлсыг судалж үзсэний үндсэн дээр өөрийн хүсч буй дизайнаа боловсруулвал зүгээр. Манайд сонголт бага тул тэр бүр сэтгэлдээ нийцсэн зүйлсээ бүрдүүлэх нь ховор. Дэлгүүрүүдэд хандаж гадагшаа захиж авчруулах боломжтой.
nice medee bn thanx. keep goin
ReplyDeleteyanzyanziin sanaa oldog bain shuu.
ReplyDeleteYostoi goyo sanaa olloo. Admin ahdaa mash ih bayarlalaa. Xamag heregtei medeelelee endees avj bn . Eniig bolij bolohgyi shyy kkk.
ReplyDeleteÀêóðì ãýðèéí íºõöºëä õèéõ àðãûã îðóóëæ ºãºº÷ õ¿ì¿¿ñýý
ReplyDeleteingej tohijuulj bolno.gehdee us solij selgeh uvchin garah ene ter geed asuudal garahad aimaar tuvugtei yum bnalee
ReplyDelete