Хайх

2010/09/23

Үржүүлгийн ажил

Бетта тэжээгээд 2 сар гаран болж байна. Энэ хугацаанд нилээд зүйл судалж багагүй туршлага хуримтлууллаа. Намайг энд аргаа нь олж ядаж суухад гадаадын беттанд дурлагсад өчнөөн саяар нь өсгөж үржүүлсээр байна. Зөвхөн энэ загасанд зориулж төрөл бүрийн хөлдөөсөн нунтагласан тэжээл, төрөл бүрийн аквариум, эмийн ургамал дээр нь бүр бугын зүрх хүртэл худалдаалдаг гэхээр хэр их үнэ цэнэтэй амьтан гэдэг нь ойлгогдож байгаа биз.  Маниасаа тансаг амьтан болохоор дээд зэргээр арчилж өсгөх боломж байхгүй юмаа. Хааяадаа 1 трубочник өгдөг ба энэ хоол нь бактер паразит халдварлуулах эрсдэлтэй учир ихээр өгж болдоггүй юм. Хүмүүс үүнийг мэдэлгүй олонч загасаа урсгадаг юм билээ. Ихэвчлэн хатааж савалсан артем өгдөг. Нэг их амтархан идээд байхгүйдээ хэсэг зажилж байгаал гулгиж орхино беттаны бохь л гэсэн үг. Уураг ихтэй үүрмэг хоолнуудаас өгж байвал сайн юм байна лээ. Хааяадаа ялаа шумуулаар өөрийгөө аргалчихаад байдаг юм. Бетта ч гэлтгүй дулаан бүсын загасанд гойд сайн гэгдэх энэтхэгийн алмонд модны навч байдаг гэдгийг олж мэдлээ. Энэ навч нь загасыг элдэв янзын өвчнөөс сэргийлж нян бактер устган загасны өнгө зүсийн сайжруулж, биеийг нь тэнхрүүлдэг ид шидтэй юм байна. Хаа нэгэн газар энэтхэг дэлгүүрээр орохдоо энэ навчны тухай сураглаарай. Мөн дээр нь усанд жаахан давс хийхэд өвчлөлөөс сэргийлдэг. Шинэ авсан эр эм бетта бие биеэ хараад ухаан алдацгааж байгаа.Үржилд ороход бэлэн гэдгээ илтгэж эр нь хөөс засаж, харин эм нь босоо судалтай болов. Саяхнаас хос анжел үржүүлэх ажилд орсон. Эмийнх нь гэдэс айхтар том болсон ч эр эм хоёул аквариумаа цэвэрлэсээр л байгаа. Хэзээ энэ их цэвэрлэгээ нь дуусах юм бүү мэд.

3 comments:

  1. hi zagasan deer tsagaan yum garad hevteed baihiin yahuu

    ReplyDelete
  2. Эмчлэх талаар туршлага муутайдаа. Давс хийгээд усных нь хэмийг 28-30 болгоод харанхуй газар хонуулаад үз. Нэмэргүй байвал Метлин өнгө оруулах төдий дусаагаад хонуул. Бүр болохгүй бол урсгачих хаха.

    ReplyDelete
  3. shin sonin yum oruulaachee adminaa

    ReplyDelete

image description image description