Хайх

2010/09/05

Бетта үржүүлэх туршлага суусан минь.

Загас тэжээж эхлээд нэг сар болох гэж байгаа ба Бетта үржүүлэх тэжээж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд 1 эр бетта анх авсан. Дарааагаар нь Эм Бетта аваад эртэйгээ нийлүүлж хийснээс хойш 2 3 хоног эмийгээ зодож байснаа гэв гэнэт ухаан орж үүрээ засаж эхлэв. Үүрэнд нь зориулж хуванцар сав зүсэж байрлуулж өглөө. 1 хоног үүрээ засч засч аягатай кофег хутгацан юм шиг жоохон хөөс зассан болоод эмийгээ очиж өдөж янз бүр болж сүүл сэрвээгээрээ үүррүүгээ өнөөх ажлаа хийж эхлэхийг уриалан даллаж гарав. Эмийгээ үе үе ясанд нь тултал тоншиж үүргээ сайн гүйцэтгэхийг сануулж байв. Үүрээр өнөө 2 чинь учиргүй эвтэй болчихсон арга билгийн хоёр загас шиг бие биеийгээ ороогоод намилзаж гарлаа (Түрс шахаж байгаа нь тэр). Уйгагуй шахалцсаний дүнд эмийн сүвнээс цагаан өнгийн түрс олгойтож ирэв.
Хэсэг хугацаа өнгөрч 200 гаад түрс шахаад эм нь эрийн зассан хөөсөн үүррүү түрсээ сурамгай зөөж эхлэв. Энэ үед эр нь эмийгээ түрсээ идхээс урьдан зодож үүрнээсээ хөөдгийг би анзааралгүй эмийгээ сэгсийтэл нь нүдүүлж орхив. Эр нь ч сүрхий уурлаж зассан үүрээ самарж орхиод буланд очоод бухимдсан янзтай эм рүү гээ үе үе довтлоостой байсан учир эмийг варианы шилэнд хорьж орхилоо. Эр маань ганцаараа үлдэж хийх юмаа олж ядаад түрсээ идчихлээ.Уул ёсондоо шахсаны дараа нь эмийг аквариумаас зайлуулж эрээр нь түрсийг нь арчилуулж байгаад түрс амилах үед эрийг нь бас аквариумаас авдаг байжилдээ. Гэтэл мань эр загасны дэлгүүрт олон сар варианы шилэнд хоригдоод хагсарч гүйцсэн амьтан байж. Амьд хоол өгсөнөөс болсон уу яасан аквариумаар дүүрэн паразитууд гүйлдэх боллоо. Мэддэг хүнээс асуусатал зүгээр зүгээр зулзаганд хоол болно гэж айлдлаа. Дараагаар нь эр эмийн бие дээгүүр мөөгөнцөр туурж эхлэхээр нь эмийг нь дахиад варианы шилэнд тусгааралтал маргаашдаа зүгээр болсон ч эрийн биеийн байдал дээрдсэнгүй. Гарж эмийн сангаас Метлин, Маргенц авж хийдэг юмуу гэснээ болгоомжлоод дэлгүүрээс хужаа загасны эм авж дусаагаад загасаа гэрэлгүй орчинд тавилаа. Ер нь Бетта гэдэг загасыг үржүүлэхэд тухайн загасны тэжээж байсан орчин, зан ааш, туршлага, байгалиас заяасан инстикт чадвар их нөлөөлдөг юм байна. Мөн загасаа зодоонд сургах, үсэрч сургах гэх мэт сургууль зааж өгдөг юм байналээ.

Түрсээ шахаж байгаа нь



Эмчилж байгаа байдал нь

6 comments:

  1. тэр трубочник яамар муухай юм бэ

    ReplyDelete
  2. daraa dahiad shahuulaarai

    ReplyDelete
  3. Багын явдал санаанд орчихлоо байна
    Гурами энэ хоёрын үржүүлгэ адилхан.
    Шахсан дор нь эмийг тусгаарлахгүй бол эмийгээ алчихаж ч мэднэ. Ер нь их догшин авиртай болно шүү эр нь

    ReplyDelete
  4. heli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol pls pls heleed ogooch

    ReplyDelete
  5. Тэр Миигаап хариулхад:
    Нэгдүгээрт олон улсад Хятад Монгол 2-с бусад газар Хэнли гэж загас огт байдаггүй юм, харин Гуппи гэж байгаа. 2-т Гуппи нь 30-40 хоног тутамд төрж байдаг. 3-т анхны төрөгч нь 10-30 жараахай гаргадаг бол хоёрдогч нь 40-50, 3 дахь нь 70-100 гээд 180 хүртэл жараахай гаргана. Гэхдээ жараахайны тоо нь олшрох тусам жараахайны бие жижгэрч хоргодол их гарах магадлалтай байдаг.

    ReplyDelete

image description image description