Хайх
2011/08/15
Коридорас (Corydoras aeneus)
Дараагийн мэдээгээр Коридорас (Corydoras aeneus)ын талаар бичигдлээ.
Би энэ удаа мэдээгээ өмнө нийтлэж байснаас арай өөр маягаар нийтлэлээ аль нь эвтэйхэн байна хэлээрэй.
Коридорас
Өөр нэр: Алтан соом, алтан коридорас, боронзон коридорас, гахай соом.
Овог: Callichthyidae
Нутагладаг газар: Венезуэль, Тринидад, Ла-Плата. Удаан урсгалтай жижиг горьхи, элсэн ёроолтой нуур.
Өнгө, төрх: Богинхон өндөр биетэй. Хатуу хайрсаар бүрхэгдсэн. Уруулны дээд талд 2 богин сахалтай. Биений дундуур том хар-ногоон зураастай байдаг. Сэлүүр нь тунгалаг бор өнгөтэй байдаг.
Хэмжээ: алтан соом бол 7см хүртэл томордог.
Тэжээх нөхцөл: Амархан.
Хэр удаан наслах: 5нас.
Аквариум:
Хэмжээ: 100литр, 60см урт.
Хайрга: Том ширхэгтэй элс.
Усны найрлага: pH 6-7,8; dH 4-25', фильтр, 7хоног бүр аквариумын 30% солино.
Температур: 20-24'C
Гэрэлтүүллэг: Бүдэгвтэр.
Ургамал: Амьд, хөвдөг бол маш сайн.
Аквариумд: хад чулуу, нүх, агуу, нуувч хийж өгнө.
Хооллолт: амьд, ургамалын гаралтай. Орой хооллоно.
Зан характер: Бусдад халгүй, сүрэглэдэг 6ш доошгүй байна.
Эдгээр загастай цуг байлгаж болно: гүппи, молли, мечнос, тетра, барбус, данио, дискус, расбор, гурам, жижиг цихлид.
Эдгээр загастай байлгаж болохгүй: Акар, арована, махчин соом гэх мэт.
Үржүүлэлт.
Хүйс ялгах шинж тэмдэг: Эр загас нь эмээсэ жижиг биетэй, эрийн нурууны сэрвээ хурц өнцөгтэй.
Бэлтгэл: өдөр болгон алтан соомыг амьд хоолоор тэжээнэ. Ингэж байж сайн түрс хураана.
Үржүүлгийн аквариум: 20литр, усны түвшин 20-25см, темп. 18-22'C, pH 6-7,2, шинэвтэр ус, хүчтэй агааржуулсан ус, хэдэн том ширхэг ургамал хийж өгөх хэрэгтэй. Гэрэлтүүллэг маш сайн байх ёстой. Ихэвчлэн өглөө шахдаг. Шахсаны дараа аквариумыг харанхуй болгох ёстой.
Хэдэн эр эм: 1:1, 3-5:1 (Олон байх тусам хурдан процесс явагдана)
Хэр их түрс: 300 хүртэл шаргал өнгийн түрс гарна (диаметр нь ~ 1,3мм)
Түрс 3-4 хоног болж байж сэрвэгнэж эхлэнэ.
3-4 хоног болж өнгөрсний дараа сэлж эхлэдэг, агааржуулалт, цэвэршүүлэлт байх ёстой, t 20-26'C, өдөр болгон аквариумын 10% солино, усны түвшин 20см.
Төлний хоол: артём, маш нарийн хэрчсэн трубочник.
Түрсээ шахсаны дараа шахсан эцэг эхийг гаргана.
Өвчин тусах магадлал: Маш сайн дархлаатай, давслаг усанд байж чаддаггүй.
Өнгөний хувьд их олон янз байдаг. Сонирхуулах үүднээс бичлэг, зураг орууллаа.
Шахаж буй коридорас.
Subscribe to:
Post Comments (Atom)
ene ni deer yum bna
ReplyDeleteҮүнээс цааш ингэж нийтлэхийг хичээнээ.
ReplyDeletemash saihan niitlel boljee tnks gessu
ReplyDeleteneree minii durtai zagasnii neg shuu ene
ReplyDeleteDajgui medeelel boljee gesu.chinii taviur minii sonirxoj bga xemjeenees oor ym bna.aquaruim dotorx etgeed xelbertei undes bval xudaldeaj avna shuu.96605171
ReplyDeleteene ni deer ym b.a shuu hu
ReplyDeleteene ni deer yum bn. shan niitlel bnaa
ReplyDeletedaraagiin udaa pangas iig ingeed bichcheh tehuu ene sitad pangasiin tuhai neeh ontsiin medee bhq bnsht mahchin soom oos oor ym algaa, tehuu
ReplyDeleteМөнгөлөг акул гэдэг загасны тухай бичээрэй
ReplyDeletezulzagiig ne heden sartaigaas ne er emiig ne yalgah ve? bicheegui bna
ReplyDeletenadad 2 shirheg gahai soom bgaashd
ReplyDeletehehe
ednus ch xoolnii mangasdaa
ReplyDelete