Хайх

2011/08/11

Silver and Asian Arowana

Улаан ази Арована


Аквариумын хамгийн сүртэй загас гэвэл бид бүхэн арована л гэцгээх биз... Дэлгэрэнгүй уншаарай их хэрэгтэй мэдээ.
Тэр ч бүү хэл энэ загас Фэн Шүй'гийн билэг тэмдэг болсон байдаг. Энэ загасыг эрт дээр үеэс тэжээж ирсэн ба одоо ч гэсэн гол, нуураас баридаг байна. Энэ загас Бонитонг гэх Цихлидээс эрт амьдарч байсан төрөлд хамаарагддаг байна. Арована гэх загасанд 2 төрөл байдаг байна Хар луу (манайхан алтан луу гэдэг) ба Мөнгөн луу. Хар луу нь өнгөны хувьд хар-шар өнгөтэй байдаг ба энэ өнгө нь хөгширөх тусам бүдгэрч эхлэдэг байна. Мөнгөн луу  нь өнгөө алддаггүй ба анх ямар өнгтэй байсан тийм л өнгөөрөө байдаг байна.
Ингэж л хадгалдаг юм байна даа..

Osteglossum - энэ бол аман дотроо түрсээ хадгалдаг загасны төрөл. Та хэрвээ бүүр жижигхэн түрсний хальснааса салаагүй жараахай арована авсан бол их анхаарах хэрэгтэй учир нь арована хоол идэхгүй үе их гардаг (Ялангуя зулзага байхда). Ингэсэн тохиоолдолд та бүхэн амьд хоолоор хооллох хэрэг гарна үүнд: Коретра, Амьд аквариумын жижигхэн зулзагнууд (мечнос, моль, алтан загас, гүппи гэх мэт). Хуурай хоол багад нь өгөөд дэмий гэж боддог.

Арованаг томруулахад бас нэгэн асуудал байдаг, хэрвээ сүргээрэ 3аас дээш ширхэг байх юм бол зарим нэг том биетэй нь жижигтээ хоол өгөлгүй өөрөө түрүүлж дайрах тал бий. хоол идэж чадахгүй байгаа нь жижиг, давжаа биетэй болдог. Арованаг багаас нь л сайн хэмжээгээр нь ялгаж сайн хооллохгүй бол нас явах тусам өсөхөө байдаг. Түүнчлэн арованагийн аквариум заавал тагтай байх ёстой, жоохон л доригох юмуу гэрэлтүүлэг хурц өөрчлөгдөхөд аквариумнаас үсрээд гарчихдаг.
Арованаг ер нь бол 250литрд хангалттай гэж үздэг ч 500литр-тэй аквариумд байсан арована шаал өөр байдаг. Тийм учир аль болох том акварумд хийх хэрэгтэй.
Зарим арованаг тэжээдэг улсуудын аквариумд арована 170-240см хүрдэг байна, ер нь бол сайн нөхцөлд 8жил амьдардаг юм байна.

За хооллолтын хувьд их сонирхолтой.
Арована бол зөвхөн амьд хоол иддэгийг анхаарах хэрэгтэй. Арованаг мэлхий, шавж, загас мөн түүнчлэн сам хорхойгоор хооллодог.



Царцаа - бол маш сайн хоол болно, зун бол хаанаас л бол хаанаас бариаад авчихаж болно, гэвч ихэнхи царцаанууд гельминтам өвчинөөр өвчилсөн байдаг тул их сэрэмжтэй өгөх хэрэгтэй.

Мэлхий - энэ бол мэдээж арованагийн хамгийн идэх дуртай хоол. Мэлхийнүүдэд их дуртай учир мэлхий идсээр байгаад өөр хоол идэхээ болих тал бий.
Коретра - бол шумуулны авгалдай

Ингэж савлачихсан бэлэн байдаг байна.


Коретра - жижиг арованад их дажгүй хооллолт болно.

Хулгана - энэ бол зүгээр л шоу, та идүүлснийхэ дараа нь аквариум дотроо баахан хулганы хялгас, үстэй болох нь дээ :Р
Яаг чихний хорхой биш ч ойролцоо болхоор нь тэгээд нэрлэчихлээ.

Өөр шавжнууд - чихний хорхой өгч болно, мөн чийгэн улаан, шумуул өгнө. Өөр хортой амьтан болохгүй.

За амьд хоол олдохгүй хэцүү байвал. Гэртээ хийж болох хоолнууд:
Ингэж цэвэрлээд өгвөл жинхэнэ Cool шүү

Сам хорхой
- бол маш аштайхан хоол, том арованад бүхлээр нь аваад өгч болно. Жижиг арованануудад бол толгой, сүүлийг нь аваад буцламгай халуун усаар улаан болтол нь зайлаад өгнө. Сам хорхой бол том болход нэн тустай хоол мөн улаан өнгө нэмдэг.
1см шоо хэлбэртэй хөшиглөж өгөөрэй.

Үхрийн зүрх
- хамгийн дуртай хоол нь биш ч гэлээ маш сайн тэжээлтэй томроход тус болхоор хоол юм. Заавал бүх тосыг нь авах хэрэгтэй, яагаад гэвэл арована үхрийн зүрх рүү нээх аймар дайрж идэхгүй учир аквариум дүүрэн тос болохвий.
Зөвхөн махыг нь өгнө шүү. Сайн цэвэрлэж өгөөрэй

Далайн загас - эдгээрээс жижигийг сонгож авч өгвөл зүгээр ялангуя Кильки. Эсвэл зүгээр нуур, голын загаснуудыг ясыг нь цэвэрлэд жижиг жижигээр идэж болохуйцаар гялгар уутанд хийгээд хөлдөөнө.

Дэлхий даяар байдаг загас юм бишүү :Р
Зөө, эцэст нь түүхийг нь л бичье дээ.  Мөнгөн арована анх 1938онд аквариумд тэжээж эхлэсэн байна. Тэдний өвөрмөц хэлбэр, сүртэй байдал нь арованаг их алдартай оффисийн тасалгаанд ихээр тэжээх болсон байна.
Нилээн сүүлд аквариумд Ази арована тэжээж эхлэсэн: Улаан, алтан, ногоон, улаан сүүлтэйнүдийг тэжээсэн байна. Одоо улаан арована Улаан номонд бичигдсэн байна.
Улаан арована бол маш ховор ба аймар үнэтэй байдаг. жижгэвтэр нь 10мянган доллар. Том нас гүйцсэн нь 100мянган доллар гарч байсан юм байна.
Ази арована нь Индонези, Малайзид нутагладаг ба 1989оноос гаргахыг хориглосон ба саяхнаас Арована фермүүдийн ачаар Ази арована олон болч одоо гадагш улс руу гаргахыг зөвшөөрсөн байна.

Хятадад зардаг юм гэхдэ үнийг нь дийлэхгүй юм билээ.

Ийм цав цагаан луу 80К доллараар зарагдсан гэсэн гарчигтай мэдээ уншиж байсан юм байна



 За тэгээд өөрийн хувийн яриагаа энэ доор л бичиж байхаас эхэнд бичихээр жоохон тиймэрхүү санагдаад байна хэхэ. Манайхан арованагийн талаар гэж их гуйсан, их ч хүлээсэн байх, уучлаарай. Одооноос манайхаан яаг стандарт өгөгдсөн нэрээр нь загасаа хэлж байвал бидэнд их амар байна шүү. Орос юм уу англи нэрээр нь хэлвэл их сайн байна. Мэдээгээ захиаалахдаа яг латин нэрээр нь захиаалаарай. За амжилт хүсье

6 comments:

  1. thanks yag ene zagasiig hudaldaj avbal yadiin boloo gej bodool hehe hymdhan zarah hun bval avii sho ...

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Харин төхх, багаас нь дискүстэй дасгаад байлгахаар дажгүй байчихдаг юм блэшд...

    ReplyDelete
  4. SILVER BA PEARL AROWANA ZARNA. UTAS 99111694

    ReplyDelete
  5. golden arowanatai hun bval une hairlahgu aviya

    ReplyDelete
  6. asian arowanagiin hamgiin durtai hoolond meal worm,super worm,centipede ordod.daanch mongoloos oldoj uguhgui yum

    ReplyDelete

image description image description