Өмнө нь 2-3 удаа аквариумын усны талаар авторууд маань нийтлэсэн байгаа(Усны найрлага, Усны бүтэц), гэтэл зарим улсууд энүүнийхээ учирыг олоогүй л яваа бололтой. Загас тэжээж буй хүн эдгээр зүйлсийг заавал мэдэх ёстой бөгөөд, энэ удаа Зөвхөн усны pH, dH-ны талаар мэдээ нийтлэлээ.
Аквариумын усыг маш олон чухал хэмжигдэхүүнээр тодорхойлдог: pH, dH, dKH, нитрит, нитрат, аммиак, Буфферная Ёмкость.
pH
pH бол усны эерэг ба сөрөг ионуудын харилцан үйлчлэл юм. Ус исгэлэн, шүлтлэг, саармаг байж болно. Хэрвээ ус pH = 7 байвал ус саармаг (буюу хэвийн) байна, хэрэв 7оос бага бол исгэлэн, 7оос их байвал шүлтлэг гэж тодорхойлдог байна. pH логарифмийн тооллын системтай байдаг, хэрэв усны pH = 6 байвал, pH = 7ooс арав дахин исгэлэн байна (маш том өөрчлөлт байгаа биз, тэгэхээр pH бол байх ёстой хэмжээндээ л байхгүй бол их аюултай.)
pH-ны хурдацтай өөрчлөлт нь загасыг стресст оруулдаг бөгөөд, өдөрт заалт нь 0.3аар өөрчөлгдөж байвал загасанд их аюултай.
Зарим загас маш нарийн pH-ны диапазонд амьдардаг бөгөөд, усыг тэр л диапазонд барьвал загас яамар нэгэн асуудалгүй гэсэн үг.
Ер нь загасыг 6.5 - 7.5 pH-тай усанд тэжээдэг бөгөөд, ийм найрлагтай усанд бараг бүх төрлийн загас тэжээж болно.
pH Хэмжэхийн тулд тестеруур байдаг бөгөөд автомат, цаасан, шингэн гэж байдаг. Автомат нь загасны дэлгүүрүүдээр худалдаалагддаг бөгөөд нилээн үнэтэй байдаг. Харин цаасан тестер нь хямдхан байдаг, харин маш бүдүүнээр буюу нарийвчлал муутай байдаг. Шингэн бол 10мянган төгрөгнөөс дээш байдаг бөгөөд аквариумын уснаас дээж аваад шингэн хэмжигчнээсээ 1 дусал хийхэд өнгө хувирдаг. Өнгө яанз бүрээр хувирдаг буюу тестер дотор заавар байгаа, тэр заавар дээр харицуулах өнгөнүүд нь байдаг. Зарим туршлагтай аквариумчид маань ийм тестер хэрэглэдэггүй бөгөөд, өөрөө усаа сэлгэж, pH-аа баримжаагаар мэддэг.
Автомат тестер |
Цаасан тестер |
Шингэн тестер |
dH
Усны хатууллаг - маш чухал хэмжигдэхүүн, загас үржихэд, ургамал ургахад, загас амьдрахад dH бол хамгийн чухал. dH нь дотроо хуваагддаг: gH (General Hardness), dKH (Carbonate hardness).
Хатууллагыг градусаар хэмждэг бөгөөд улс болгоны градус өөр өөр байдаг, жишээ нь: Оросын 1 градус нь английн 1.25 градустай тэнцүү байдаг, америкийн 1.04 градустай байдаг. (Тэгэхээр бид янз бүрийн блогт орохдоо эхлээд аль улсын блог болохыг маш сайн анхаарах хэрэгтэй, тэгэхгүй бол улс болгоны хэмждэг нэгж өөр болхоор андуурж мэднэ.)
dH-ыг хэмжихэд зөвхөн автомат аппарат л байдаг, тэр нь одоогоор монголд зарагддаггүй бөгөөд, усны хатууллагийн талаар хүмүүс маш тааруухан ойлголттой байдаг.
Усны хатууллагийг орос нэгжээр:
Маш хатуу ус бол 30°аас дээш байдаг
Хатуу ус бол 19°- 30°
Дундаж хатууллагтай ус бол 11°-18°
Зөөлөн ус 5-10°
Маш зөөлөн 0-4°
Загас тэжээж буй аквариумд усны хатууллаг улам бүр зөөлрөх бөгөөд, аквариумд амьдарч буй амьд бие өөрөөсөө кальций ялгаруулдаг. Харин хоосон аквариумд dH өсдөг байна.
dH-ийг багасгахын тулд, буцалгасан усаар аквариумын усыг бага багаар dH хэвийн болтол сэлгэнэ.
goy boljee
ReplyDeleteҮнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
ReplyDeletesxan medee bn dH iig ni sonsoj l bsanaas yur medegu ym bn shu tnx
ReplyDeleteЕр нь солихгүй удсан устай танк руугаа хаа нэг давс хийчихвэл зүгээр, гэхдээ жирийн давс биш, нуурын бор давс юм уу, жамц давс сайн.
ReplyDeleteДавс хийвэл усны найрлаган дахь химийн бодисийн хэмжээ ихсэхгүй юу? Бодис бага байх тусмаа л цэнгэг байна гэж хар ухаанаар бодогдоод байгаан
ReplyDeleteher ih davs hiih 100 litr? jishee n her hiih be munhuun?
ReplyDeleteМаш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
ReplyDeleteДавс хийхдээ, дэлгүүрт байдаг баяжуулсан зориулалтын давс сайн санагдсан.. Гуппи тэжээж байхдаа 10 хоноод 20литр аквад нэг таблет хийдэг байсан.. Гуппи, малави г.м давслаг усанд байх дуртай нөхдүүдэд хийж байгаарай. (Тааруулж давсаа хийхгүй бол ургамал алдаг шүү..)
ReplyDeleteЯмар загас тэжээж байгаагаасаа болно. Зориулалтын давс, эсвэл жамц давс зүгээр. Дэлгүүрт нунтагласан жамц давс байгаа даа. 100 литрт жижиг халбаганы талыг хийчихэд барагцаагаар болох байх. Гуппи л лав давстай усанд өнгө нь тодроод сүүл сэлүүр нь хурдан ургадаг. Гэхдээ тэжээж байгаа загас чинь зөөлөн усанд байх ёстой бол хийгээд хэрэггүй
ReplyDeletedajgui helber saitai modnii undes avii. mun 80 litriin bumbugur nuurtei akvarium 35000 zarna. utas 88009767
ReplyDeletebayarlalaa munhuun
ReplyDeletemodnii undes avna.arzgar tusamaa sain. mechinos avna,zarna,solino. 88089898
ReplyDelete