Хайх
2011/01/04
2011/01/03
2011/01/02
Усны найрлага
Аквариумны ус нь дулаан, хүйтэнээс гадна загас амьдарч үржихэд гол хүчин зүйлс болдог үзүүлэлт, шинж чанаруудтай байдаг.
pH - pondus Hydrogenii - "Устөрөгчийн жин" гэсэн утгатай товчилсон үг бөнөөд усны хамгийн чухал химийн шинж чанар болох хүчиллэгийг илэрхийлнэ. pH үзүүлэлтийг хэмжихэд зориулалтын тест ашиглана. Энэ нь 2 янз байх бөгөөд 1. өнгөө хувиргадаг шингэн тест 2. Электрон хэмжүүр
Аквариумны ус удах тусам түүний найрлага дахь органик бодисын хэмжээ ихэсч улмаар усны хүчиллэг багасдаг. pH нь 7-с бага бол ус хүчиллэг, pH нь 7-с их бол шүлтлэг шинж чанартай байна. Ихэнхи загас pH 6,5-8,0 усанд амьдардаг бөгөөд pH үзүүлэлт огцом өөрчлөгдвөл загас өвчилж үхэх аюултай. pH-ыг ихэсгэхийн тулд та бидний хэрэглэдэг хоолны давсыг багаар нэмж болох юм. Ер загасчиддаа хэлэхэд зөндөө удсан шар өнгөр суусан усанд загасаа байлгаад л байвал өвчин гарах магадлал хамгийн их байдгийг сануулах нь зав болов уу
Усны хатуулаг - Ус нь ерөнхий хатуулаг / GH - General Hardness / карбонат хатуулаг / KH - Carbonate Hardness / гэсэн 2 төрлийн хатуулагтай. Ерөнхий хатуулаг усан дахь Кальций, Магнийн найрлагаар тодорхойлогдох бөгөөд GH градусаар /dGH/ хэмжигдэнэ. Хатуулгийн 1 градус нь 1 литр усанд 17,8 мг кальцийн карбонат /CACO3/ агуулагдаж байгааг илэрхийлнэ. dGH үзүүлэлт тухайн ус, загас, ургамал, төрцний хөгжилд тохирох эсэхийг тодорхойлж, усны зөөлөн, эсвэл хатуулаг байгааг илтгэнэ.
0 - 4 dGH Маш зөөлөн ус
4 - 8 dGH Зөөлөн ус
8 - 12 dGH Дундаж хатуулаг
12 - 18 dGH Бага зэрэг хатуулаг ус
18 - 30 dGH Хатуулаг ус
Карбонат хатуулаг нь усан дахь карбонат /СО3/, бикарбонат /НСО3/-ын найрлагаар тодорхойлогдох бөгөөд рН үзүүлэлт буурахыг тухайн ус хэр зэрэг эсэргүүцэх чадвартайг харуулдаг. Усны хатуулгийг өөрчлөхийн тулд органик бодис агуулсан зориулалтын бэлдмэл ашиглахаас гадна доорх аргыг хэрэглэж болно.
Усны хатуулгийг ихэсгэхдээ:
- 50л усанд 1 цайны халбага хүнсний сода КН үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ
- 50 л усанд 2 цайны халбага кальцийн карбонат /СаСО3/ найруулсаар GH, KH үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ.
Усны хатуулгийг бууруулахдаа :
- Нэрмэл ус бага багаар хийнэ.
- Борооны ус хийнэ.
- Хүлэртэй фильтр хэрэглэнэ. Энэ арга маш хялбар боловч хүлэр усыг шаргал өнгөтэй болгодог. Үржихдээ маш зөөлөн ус шаарддаг загасны үржлийн аквариумыг бэлдэхдээ хүлэрийг хөрс болгон ашиглаж болно.

Аквариум ямар байх ёстой вэ
Анх загас тэжээж байгаа хүмүүс нь загас хэвийн амьдрахад хүчил төрөгч чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Усанд хорт хий бага байх тусам хүчил төрөгч нь идэвхитэй зарцуулагдана. Жижиг аквариумд /10-15л/ загас тэжээх нь том аквариумд /80-100л/ тэжээснээс хэцүү. 10 л-ийн аквариумд 4-5 хос гуппи, хос петушок, макропод, лялиус эсвэл гураммыг байлгаж болно. Ер нь та тэжээх загасаа хоорондоо тохирдог тохирдоггүй ямар зантай эсэхийг худалдагчаас нь асуух нь зүйтэй. Барбус, скаляр, алтан загас зэрэг нь жижиг аквариумд муу өсдөг бөгөөд бараг үрждэггүй
Аквариумыг байрлуулах нь - Ихэнхи сонирхогчид аквариумаа өдөртөө 6-8 цаг нар тусдаг цонх буюу түүний дэргэд байрлуулдаг нь буруу юм. Нарны шууд туссан гэрэл усыг замагтуулдаг. Аквариум байрлуулах хамгийн тохиромжтой газар бол цонхны баруун эсвэл зүүн талын өрөөний булан юм. Ширээ шүүгээн дээр тавьхаас гадна тусгай төмөр тавиур хийлгэж тавьбал их зохимжтой.
Аквариумыг чимэглэх нь - Аквариумны дотор талыг чимэглэх нь гадна талд нь анхаарал тавихаас илүү чухал юм. Аквариумд нь илүү дутуу зүйлгүй загас амьдрах нөхцөлийг бүрэн хангасан байхын зэрэгцээ сайхан харагдаж байх хэрэгтэй. Аквариумд угаасан элс, ургамал, хайрга байна. Элс нь хэтэрхий жижиг ширхэгтэй байх тул барилгын болон голын хайрга элс хамгийн зохимжтой. Улаан ба шар элс нь загас болоод ургамалд хортой төмрийн хүчил агуулдаг учир тохиромжгүй юм. Хайргаа байрлуулсаны дараа байгалийн янз бүрийн гоёмсог чулуугаар чимж өгвөл зүгээр. Ер нь хайргаа 4-6 см байрлулах нь ургамал суулгахад болон аквариумыг цэвэр байгалиар нь харагдуулж өгдөг. Сүүлийн үед юм хөгжихийн зэрэгцээ гар аргаар үйлдвэрлэглсэн олон янзын сувенерууд олон байдаг болсон тул та аль болох өнгөгүй аквариумд
тавихад үзэмж нэмэх зүйлсийг сонгон авч тавих боломжтой болжээ.

Нийт Аквариумны загас сонирхогчиддоо хандаж ...
Аквариум нь эрт дээр үеэс Хятад, Энэтхэгч дэлгэрсэн байна. Эдгээр улсуудад аквариумны тусгай загасны төрлийг гаргаж авчээ. Хятад, Японы сонирхогчид удаан хугацаанд дасгаж үржүүлсний үр дүнд гоёмсог, тод өнгөтэй алтан загас , телескоп, пэвүүр сүүлт гэх мэт загаснууд гарган авчээ.
Аквариум нь олон төрлийн загас, нүд булаасан ургамал, сонирхолтой дун бүхий өрөөний бичил нуур юм. Загас хэрхэн амьдарч байна, тэдэнд ямар хоол хэрэгтэй, ямар ургамал сонгох вэ ...Эдгээр болон бусад олон асуултуудын хариуг та энэхүү блог-оос олох болно. Мөн аквариумыг хэрхэн зөв чимэглэх, аквариумны усны химийн найрлага, загасны үржил, өвчин болоод эмчлэх аргуудын тухай бичих болноо. Загас сонирхогчид та бүхэнд нэмэлт мэдээлэлийг гадаадын зарим нэгэн веб сайт интернэтээс олж авахад дөхөм болгох зорилгоор загасны нэрүүдийг орос, англи, латинаар бичиж оруулах болноо ...За ингээд амжилт залуусаа ...

Subscribe to:
Posts (Atom)