Хайх

2010/12/29

BETTA fish sonirhdog zaluusdaa zoriulaad daraah heden zurgiig oruullaa sonirhooroi

1 comment:

2010/11/21

Таны аквариум №7 Сайнбаярынд

19 comments:

     Энэ удаагийн дугаараар дан дискус тэжээдэг нэгэн загасчны аквариумыг сонирхуулая. Одоогоор  20 орчим дискустай 3 нь парласан бөгөөд төлийг нь босгох тал дээр анхаарч байгаа гэнэ. Бас тигр мичиносец үржүүлж байгаа юм байна. Варианы шилэнд тэжээж байсан ч хамаагүй cgexperience@yahoo.com хаягаар загасныхаа зургыг явуулцгаагаарай. 

2010/11/08

Тусгаарлах эмнэлэг

14 comments:
За Болд-Эрдэнэ ах саяхан байдаг загасаа хиаруулсан тул бусад загасчиддаа анхааруулахаар тусгаарлах аквариумын талаар нийтлэхээр шийдлээ. Эхлээд загасчидад тохиолдож болзошгүй гарз гамшигийн тухай дурдая. Нилээн хэдэн сайхан загас жараахай тэжээдэг ч юмуу, загасныхаа тоог нэмэхээр гаднаас загас авчирж хийдэг. Тэгтэл нөгөө загас маань өвчтэй байж таараад хамаг загасанд нь өвчин үүсгэгч нян, паразит тараагаад эмчлэхийн эцэсгүй эмгэнэлт гамшгийн байдалд хүргэдэг. Энэ байдал таньд хэзээ нэгэн цагт тохиолджил таарна.Загас авахдаа байгаа хэдийгээ хиаруулчихгүйн тулд аквариумын шилийг сайн ажиглаж харах хэрэгтэй, томруулдаг шил тавиад ч хамаагүй. Жижиг цагаан цэгнүүд арзаганаж байвал тийм ч аюултай биш харин урт урт туузан паразитууд гүрвэлзэж байвал аюултай сонголт гэсэн үг. Дээр нь загасны амьсгал хэвийн үедаа давчидсан үгүйг болон цочоох үед риакц өгж байгаа үгүйг шалгах хэрэгтэй. Учир нь паразитууд загас ч гэлтгүй хүн амьтны ходоод гэдсээр тархаж тухайн амьтнаа хөдөлгөөнийг сааруулж,  хамаг шим шүүсийг нь сорж балгаж шимж хөхдөг, ухаан санааг нь юучгүй доройтуулан, үйл хөдлөл, риакц нь суларч идэвхигүй зүгээр нэг паразитийн өсч үржих үүр уурхай болгодог. Мөн заваан балиар бохир намаг шалбаагнаас түүдэг турбочник гэдэг амьд өтийг аль болох өгөхгүй байх. Аквариумын хана шилэн дээрх өт, хайрганы бохирдолоос үүсч бугсан нян паразит зэргээс сэргийлэхийн тулд 6 сард нэг удаа зайлшгүй аквариумаа бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр загасаа аваад шууд аквариумдаа хийж болохгүй болохоор илүү нэг тусгаарлах жижгэвтэр аквариум байлгах хэрэгтэй. Энэ аквариумдаа шинэ авсан загасаа хийж өвчинтэй үгүйг нь хэд хоног ажиглаж аквариумдаа хийж болох үгүйг тогтоох хэрэгтэй. Хэрэв өвчтэй бол эмчлэх эм тангаа хийж өгөх, өвдсөн эсвэл стресстсэн загасаа ч гэсэн хийж эмчлэх хэрэгтэй. Тусгаарлах аквариумыг хайрга чулуугүй нүцгэн байлгах болон агааржуулагч хөвсгөр пилтер, халаагуур, дулаан хэмжигч, болж өгвөл амьд ургамалтай байлгана. Загасаа тусгаарлах аквариумд байлгаж эмчилж илрүүлж сурвал гэнэтийн аюулаас зайлс хийж гарзны үүдээ хаах ерөөлтэй. Ингээд та бүхний загас хайрлан хамгаалах өсгөж үржүүлэх алж нядлах нүгэл буянт ажилд амжилт хүсье.

2010/09/23

Үржүүлгийн ажил

3 comments:
Бетта тэжээгээд 2 сар гаран болж байна. Энэ хугацаанд нилээд зүйл судалж багагүй туршлага хуримтлууллаа. Намайг энд аргаа нь олж ядаж суухад гадаадын беттанд дурлагсад өчнөөн саяар нь өсгөж үржүүлсээр байна. Зөвхөн энэ загасанд зориулж төрөл бүрийн хөлдөөсөн нунтагласан тэжээл, төрөл бүрийн аквариум, эмийн ургамал дээр нь бүр бугын зүрх хүртэл худалдаалдаг гэхээр хэр их үнэ цэнэтэй амьтан гэдэг нь ойлгогдож байгаа биз.  Маниасаа тансаг амьтан болохоор дээд зэргээр арчилж өсгөх боломж байхгүй юмаа. Хааяадаа 1 трубочник өгдөг ба энэ хоол нь бактер паразит халдварлуулах эрсдэлтэй учир ихээр өгж болдоггүй юм. Хүмүүс үүнийг мэдэлгүй олонч загасаа урсгадаг юм билээ. Ихэвчлэн хатааж савалсан артем өгдөг. Нэг их амтархан идээд байхгүйдээ хэсэг зажилж байгаал гулгиж орхино беттаны бохь л гэсэн үг. Уураг ихтэй үүрмэг хоолнуудаас өгж байвал сайн юм байна лээ. Хааяадаа ялаа шумуулаар өөрийгөө аргалчихаад байдаг юм. Бетта ч гэлтгүй дулаан бүсын загасанд гойд сайн гэгдэх энэтхэгийн алмонд модны навч байдаг гэдгийг олж мэдлээ. Энэ навч нь загасыг элдэв янзын өвчнөөс сэргийлж нян бактер устган загасны өнгө зүсийн сайжруулж, биеийг нь тэнхрүүлдэг ид шидтэй юм байна. Хаа нэгэн газар энэтхэг дэлгүүрээр орохдоо энэ навчны тухай сураглаарай. Мөн дээр нь усанд жаахан давс хийхэд өвчлөлөөс сэргийлдэг. Шинэ авсан эр эм бетта бие биеэ хараад ухаан алдацгааж байгаа.Үржилд ороход бэлэн гэдгээ илтгэж эр нь хөөс засаж, харин эм нь босоо судалтай болов. Саяхнаас хос анжел үржүүлэх ажилд орсон. Эмийнх нь гэдэс айхтар том болсон ч эр эм хоёул аквариумаа цэвэрлэсээр л байгаа. Хэзээ энэ их цэвэрлэгээ нь дуусах юм бүү мэд.

2010/09/21

Хос Бетта Титэм сүүлт Crowntail

12 comments:

Урт сүүлт (VT) эр Беттагаа цааш нь харуулаад өөр нэг титэм сүүлт (CT) Беттатай боллоо. Өмнөх эрээ бодвол арай жижиг нас залуу цус шингэн дээр нь их хөдөлгөөнтэй юмаа. Миний (VT) буюу урт сүүлт охин беттатай адилхан тод цэнхэр өнгөтэй. Энэ удаад зургыг нь орууллаа, удахгүй үржүүлэх үедээ бичлэгийг авж оруулах болноо.  cgexperience Y! хаягаар өөрт байгаа зургаа бидэнд ирүүлээрэй

2010/09/13

Aquarium design

5 comments:

Байгалийн амьд орчинг бий болгож орчиндоо өнгө үзэмж нэмэхэд хамгийн тохирсон шийдэл бол аквариум гэж ойлгож болно. Аквариумыг гэрт албан тасалгаанд  гээд хаана ч байрлуулахад боломжтой. Харж баясах юмтай, хамгаалж хайрлах юмтай байх нь сайхан. Аквариумыг үзэмжтэй болгодог гол элементүүд нь гэрэл, ургамал ба Ургамалжуулсан аквариум, Модлог аквариум, Далайн аквариум, Хадархаг аквариум, Бичил нано аквариум, Байгалийн зэрлэг төрхийг харуулсан гэх мэт олон төрлийн шийдэлтэйгээр тухайн интерьерт зохицуулж байрлуулдаг байна. Модон тавиур нь өрөөнд дулаан тохилог уур амьсал оруулж чамин тансаг харагдуулдаг ба байгалийн орчинг илүү ихээр санагдуулна.

2010/09/05

Бетта үржүүлэх туршлага суусан минь.

6 comments:
Загас тэжээж эхлээд нэг сар болох гэж байгаа ба Бетта үржүүлэх тэжээж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд 1 эр бетта анх авсан. Дарааагаар нь Эм Бетта аваад эртэйгээ нийлүүлж хийснээс хойш 2 3 хоног эмийгээ зодож байснаа гэв гэнэт ухаан орж үүрээ засаж эхлэв. Үүрэнд нь зориулж хуванцар сав зүсэж байрлуулж өглөө. 1 хоног үүрээ засч засч аягатай кофег хутгацан юм шиг жоохон хөөс зассан болоод эмийгээ очиж өдөж янз бүр болж сүүл сэрвээгээрээ үүррүүгээ өнөөх ажлаа хийж эхлэхийг уриалан даллаж гарав. Эмийгээ үе үе ясанд нь тултал тоншиж үүргээ сайн гүйцэтгэхийг сануулж байв. Үүрээр өнөө 2 чинь учиргүй эвтэй болчихсон арга билгийн хоёр загас шиг бие биеийгээ ороогоод намилзаж гарлаа (Түрс шахаж байгаа нь тэр). Уйгагуй шахалцсаний дүнд эмийн сүвнээс цагаан өнгийн түрс олгойтож ирэв.

2010/09/03

Таны аквариум №5 Ганзоригийнд

13 comments:

Энэ дугаараараа дан махчин загас тэжээдэг Ганзоригийн аквариумыг сонирхоцгооё. Загас тэжээгээд 2 гаруй жил гаруй болж байгаа ба урьд нь жижиг төрлийн загаснууд тэжээж байсан гэнэ. Одоо Фловер Хорн, Матар хошуут, Харандаа, Могой толгойт болон Catfish тэжээж байгаагаа бидэнд сонирхуулахаар ирүүлсэн байна. Махчин загаснууд ер нь бол бусад махчин төрлүүдтэйгээ зан ааш таарах нь ховор байдаг. Харин цихлид овгийн махчид хоорондоо зохицож зарим төрөл нь бүр хослож үр төлөө үлдээх тохиолдол ч байдаг. Махчин болохоор их ууртай догшин зан чанартай, харахад аймар ч юм шиг хэрнээ байгалийн бас нэгэн сүрдмээр бүтээл гэлтэй. 

2010/09/02

Таны аквариум №4 Болд-Эрдэнэ

5 comments:


 
Энэ удаад Болд-Эрдэнэ ийн аквариумыг сонирхоцгооё. Энэ сонирхогч маань нэг хос хар, нэг хос алтум зүсмийн Энжел, 2 дискус 1 бетта тэжээж байгаа. Цаашдаа Бабочка, Дискус, Энжел, Бетта голчлон тэжээж үржүүлэх сонирхолтой байгаа. Урьд нь Гурам, Илдэн сүүлт, Гүппи, Мойл, Данио, Анцестер, Пангас тэжээж байгаад яваандаа үржээд дийлдэхээ байхаар нь зарсан түүхтэй гэнэ. Дараачийн дугаарт та бүхэн өөрийн аквариумыг сонирхуулж загас сонирхогч биднийгээ баярлуулаарай.

2010/08/27

Хос бетта үржлийн эхний өдөр

3 comments:
Сая нэг охин бетта авчирч өглөөний хөх луутайгаа цуг ус нэгтэглээ. Эрдээ дурлаад охин нь унаж тусж байна. Анх удаа үржүүлэх гэж байгаа ч хосууд ер нь хоорондоо болж бүтчих байх гэж найдаад байна. Удахгүй аквариумаараа дүүрэн беттатай өнөр бүл болох болвуудаа. Удахгүй дараагийн шатны үйл явцыг оруулах болно.
 

Таны аквариум №3 Өглөөний хөх луу

10 comments:

Таны аквариум буландаа өөрийн тэжээж байгаа беттаг орууллаа. Энэ беттаг Бат орших ахаас аваад удаагүй байгаа. Ер нь өнгө зүс сайтай надад лав гоё л санагдаад байгаан. Хүнээс ногоон охин бетта авж шахалцуулж өгөх санаатай. Яваандаа үзэсгэлэнтэй эр беттанууд цуглуулах сонирхолтой. Бөөрөнхий саванд хийгээд энэ тэнд өлгөөд тавьчихад орчиноо чимээд сайхан л харагдах юм. Ганц дайчин загас ганцаарддаггүй ч гэлээ байнга тэгж байлгавал беттаны амьдрах нөхцөл өсөлт хөгжилтөнд, өнгө зүсэнд нь сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой. Беттанд зориулсан хоол, сүүл задруулж урт болгодог нэмэлт бэлдмэл манайд одоохондоо орж ирээгүй бололтой байна лээ. Та өөрийн аквариумыг сонирхуулахыг cgexperience@yahoo.com хаягаар материалаа надруу илгээгээрэй.

2010/08/24

Улирал нь эхэлжээ.

9 comments:

Саяхан дэлгүүрүүдэд шинэ амьтан ургамал ирсэн сурагаар жаал гадуур явж үзлээ. Сонин содон зүйл гэвэл хийц сайтай аквариумууд амазоний илдэн ургамал болон цөөн дискус байлаа. Дискусны тухайд  4 5 сартай болвуу гэмээр тагтаа улаан зүстэй жижиг дискус ихэнх дэлгүүрт 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Гэхдээ орж ирээд тогтож амьжаагүй өнгө зүс доройтож турсан харагдана лээ. Харин бие гүйцсэн дискусны үнэ 50-100 мянгын хооронд үнэтэй. Далай ээжийн урд талын загасны дэлгүүрт нилээн хөөрхөн дискус харагдана лээ. Амазон ургамал жижиг томоосоо хамааран 3 аас 5 мянга, хөвдөг ургамал 5 салаатай багц нь 8 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Орчлон болон Боржин дэлгүүрт зөвхөн монголд өсгөж үржүүлсэн загас худалдаалдаг ба урдаас оруулж ирсэн загасыг бодвол илүү эрүүл амь бөхтэй. Ховор нандин загас авах гэж байгаа бол амьд амьтан гэдэг утгаар нь анхаарал хандуулж загас мэддэг таньдаг хүнтэй цуг явж эсвэл интернетээс өнгө зүс эрүүл мэндийн талаар судалж байж сонирхосон загасаа авахыг зөвлье. Зарим загас ургамлын үнэ мэдээлэлийг доор орууллаа. Өөр үнэ ханш загас ургамлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

2010/08/21

Загас тэжээхээр шийдсэн таньд

9 comments:
Анх загас тэжээх гэж гэж байгаа нөхцөлд аквариумыг иж бүрнээр нь авах хэрэгтэй. Эхлээд жижиг аквариум авах гэсний хэрэггүй. Учир нь жижиг аквариум амархан бохирдож химийн найрлага нь хурдан өөрчлөггдөг. Том аквариум авснаар илүү амар байх ба анх суралцагчдад алдаа дутагдал бага гаргаж амьтан тамлахаас сэргийлдэг. Том аквариумд том филтер (ус цэвэршүүлэгч) ашиглах боломжтой, ус амархан бохирдохгүй, химийн найрлага нь огцом өөрчлөгдөхгүй.
Аквариумаа дахин дахин хөдөлгөхөөргүй газар байрлуулах хэрэгтэй. Усыг нь бага багаар соруулж сэлбэх хэрэгтэй. Учир нь аквариумны усыг бүрэн сольсоноор усны дулаан, найрлага өөрчлөгдөж загас өвддөг. Зөөж солих үедээ аквариумын булан ирмэгийг цуулж хагалах зэрэг алдаа анх суралцаж буй сонирхочдод ихэвчлэн тохиолддог.  Гаргаж болзошгүй алдаанаас сэргийлэхийн тулд  Загас тэжээхэд гаргадаг 10 алдаа  нийтлэлийг уншина уу!

2010/08/16

Арована

9 comments:

Арована нь тун өвөрмөц төрлийн загаснуудын нэг. Зарим төрлийн арована 120 см урт хүрдэг. Энэ загасны нэр нь индонези хэлээр Арвана, Нирвана гэж дууддаг ба энэ нь диваажин гэсэн утгатай ажээ. Нутгийн иргэд энэ загасны алтлаг өнгийн луу шиг харагдах байдалийг нь аз жаргал авчирдаг гэж билэгддэг ба фенг шүйгийн гол билэгдэлүүдийн нэг юм. Зарим хүмүүс луу загас ч гэж нэрлэдэг. Балар эртний чулуужсан олдвор нь энэ загасыг галав юүлэхээс ч өмнө амьдарч байсныг нотолдог.

2010/08/15

Алиалагч загас

2 comments:

Немогийн эрэлд киногоор анх энэ загасны тухай их зүйл харуулж хүмүүст танил дотно болсон билээ. Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны  төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг.

2010/08/14

Илдэн сүүлт Xiphophorus helleri

5 comments:
 


Илдэн сүүлт нь амьд зулзага төрүүлдэг загасны нэг ба жараахай нь гэдсэндээ бойжиж төрөнгүүтээ л шууд сэлж эхэлдэг. Тэжээхэд амар арчилгаа бага шаарддаг. Хүйсийг нь танихад хялбар ба эр загаснийх нь сүүл доод хэсгээрээ уртассан хурц илд хэлбэртэй, эм нь мохоо сүүлтэй байдаг. Энэ загас төв америкийн гол мөрөнд нутагладаг ба байгаль дээрээ ногоон өнгийн байдаг. Загас тэжээгчид сонгож үржүүлж маш олон төрлийн өнгө зүстэй илдэн сүүлтийг гаргаж авсан байдаг.
image description image description