Хайх

2010/08/27

Хос бетта үржлийн эхний өдөр

3 comments:
Сая нэг охин бетта авчирч өглөөний хөх луутайгаа цуг ус нэгтэглээ. Эрдээ дурлаад охин нь унаж тусж байна. Анх удаа үржүүлэх гэж байгаа ч хосууд ер нь хоорондоо болж бүтчих байх гэж найдаад байна. Удахгүй аквариумаараа дүүрэн беттатай өнөр бүл болох болвуудаа. Удахгүй дараагийн шатны үйл явцыг оруулах болно.
 

Таны аквариум №3 Өглөөний хөх луу

10 comments:

Таны аквариум буландаа өөрийн тэжээж байгаа беттаг орууллаа. Энэ беттаг Бат орших ахаас аваад удаагүй байгаа. Ер нь өнгө зүс сайтай надад лав гоё л санагдаад байгаан. Хүнээс ногоон охин бетта авж шахалцуулж өгөх санаатай. Яваандаа үзэсгэлэнтэй эр беттанууд цуглуулах сонирхолтой. Бөөрөнхий саванд хийгээд энэ тэнд өлгөөд тавьчихад орчиноо чимээд сайхан л харагдах юм. Ганц дайчин загас ганцаарддаггүй ч гэлээ байнга тэгж байлгавал беттаны амьдрах нөхцөл өсөлт хөгжилтөнд, өнгө зүсэнд нь сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой. Беттанд зориулсан хоол, сүүл задруулж урт болгодог нэмэлт бэлдмэл манайд одоохондоо орж ирээгүй бололтой байна лээ. Та өөрийн аквариумыг сонирхуулахыг cgexperience@yahoo.com хаягаар материалаа надруу илгээгээрэй.

2010/08/24

Улирал нь эхэлжээ.

9 comments:

Саяхан дэлгүүрүүдэд шинэ амьтан ургамал ирсэн сурагаар жаал гадуур явж үзлээ. Сонин содон зүйл гэвэл хийц сайтай аквариумууд амазоний илдэн ургамал болон цөөн дискус байлаа. Дискусны тухайд  4 5 сартай болвуу гэмээр тагтаа улаан зүстэй жижиг дискус ихэнх дэлгүүрт 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Гэхдээ орж ирээд тогтож амьжаагүй өнгө зүс доройтож турсан харагдана лээ. Харин бие гүйцсэн дискусны үнэ 50-100 мянгын хооронд үнэтэй. Далай ээжийн урд талын загасны дэлгүүрт нилээн хөөрхөн дискус харагдана лээ. Амазон ургамал жижиг томоосоо хамааран 3 аас 5 мянга, хөвдөг ургамал 5 салаатай багц нь 8 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Орчлон болон Боржин дэлгүүрт зөвхөн монголд өсгөж үржүүлсэн загас худалдаалдаг ба урдаас оруулж ирсэн загасыг бодвол илүү эрүүл амь бөхтэй. Ховор нандин загас авах гэж байгаа бол амьд амьтан гэдэг утгаар нь анхаарал хандуулж загас мэддэг таньдаг хүнтэй цуг явж эсвэл интернетээс өнгө зүс эрүүл мэндийн талаар судалж байж сонирхосон загасаа авахыг зөвлье. Зарим загас ургамлын үнэ мэдээлэлийг доор орууллаа. Өөр үнэ ханш загас ургамлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

2010/08/21

Загас тэжээхээр шийдсэн таньд

9 comments:
Анх загас тэжээх гэж гэж байгаа нөхцөлд аквариумыг иж бүрнээр нь авах хэрэгтэй. Эхлээд жижиг аквариум авах гэсний хэрэггүй. Учир нь жижиг аквариум амархан бохирдож химийн найрлага нь хурдан өөрчлөггдөг. Том аквариум авснаар илүү амар байх ба анх суралцагчдад алдаа дутагдал бага гаргаж амьтан тамлахаас сэргийлдэг. Том аквариумд том филтер (ус цэвэршүүлэгч) ашиглах боломжтой, ус амархан бохирдохгүй, химийн найрлага нь огцом өөрчлөгдөхгүй.
Аквариумаа дахин дахин хөдөлгөхөөргүй газар байрлуулах хэрэгтэй. Усыг нь бага багаар соруулж сэлбэх хэрэгтэй. Учир нь аквариумны усыг бүрэн сольсоноор усны дулаан, найрлага өөрчлөгдөж загас өвддөг. Зөөж солих үедээ аквариумын булан ирмэгийг цуулж хагалах зэрэг алдаа анх суралцаж буй сонирхочдод ихэвчлэн тохиолддог.  Гаргаж болзошгүй алдаанаас сэргийлэхийн тулд  Загас тэжээхэд гаргадаг 10 алдаа  нийтлэлийг уншина уу!

2010/08/16

Арована

9 comments:

Арована нь тун өвөрмөц төрлийн загаснуудын нэг. Зарим төрлийн арована 120 см урт хүрдэг. Энэ загасны нэр нь индонези хэлээр Арвана, Нирвана гэж дууддаг ба энэ нь диваажин гэсэн утгатай ажээ. Нутгийн иргэд энэ загасны алтлаг өнгийн луу шиг харагдах байдалийг нь аз жаргал авчирдаг гэж билэгддэг ба фенг шүйгийн гол билэгдэлүүдийн нэг юм. Зарим хүмүүс луу загас ч гэж нэрлэдэг. Балар эртний чулуужсан олдвор нь энэ загасыг галав юүлэхээс ч өмнө амьдарч байсныг нотолдог.

2010/08/15

Алиалагч загас

2 comments:

Немогийн эрэлд киногоор анх энэ загасны тухай их зүйл харуулж хүмүүст танил дотно болсон билээ. Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны  төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг.

2010/08/14

Илдэн сүүлт Xiphophorus helleri

5 comments:
 


Илдэн сүүлт нь амьд зулзага төрүүлдэг загасны нэг ба жараахай нь гэдсэндээ бойжиж төрөнгүүтээ л шууд сэлж эхэлдэг. Тэжээхэд амар арчилгаа бага шаарддаг. Хүйсийг нь танихад хялбар ба эр загаснийх нь сүүл доод хэсгээрээ уртассан хурц илд хэлбэртэй, эм нь мохоо сүүлтэй байдаг. Энэ загас төв америкийн гол мөрөнд нутагладаг ба байгаль дээрээ ногоон өнгийн байдаг. Загас тэжээгчид сонгож үржүүлж маш олон төрлийн өнгө зүстэй илдэн сүүлтийг гаргаж авсан байдаг.
image description image description