Бид бүхний сайн мэддэг хэрнээ мэддэггүй зүйлийн нэг болох хуурай хоолны агууламж болон үр ашигтай амин витамины талаар ниитлэе гэж бодлоо.
Хайх
2012/01/25
2012/01/24
Цэнхэр Акара (Акара голубая, Jack Dempsey)
Энэхүү цихлид нь төв америкаас гаралтай. Эр загасны бие нь 15см хүртэл томордог. Биеийн өнгө нь тод цэнхэр толботой, бор сааралдуу. Биеийн дунд хэсэгтээ 1-2 ширхэг зууван хар толботой. Толгой болон заламгай нь гоёмсог хээ, цэнхэрдүү өнгийн тод зураастай. Эр эмийг ялгахдаа биеийн хэмжээ болон эрүү дагасан цэнхэр судлаар ялгаж болно. Эр загас нь эмээсээ том биетэй эрүү дагасан судалгүй байдаг.
2012/01/22
Нугасны өндөгнөөс загас гарч иржээ
Зиа сая нэт ухаж байгаад 1 сонирхолтой мэдээлэл олж уншаад та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Нилээ дээр гарсан мэдээлэл боловч уншаагүй хүн бас байгаа байх. Mанчестрийн их сургуулийн биологчидтой энэхүү явдал тохиолджээ. Эрдэмтэд Францын нутгаар аялж яваад нэгэн хачирхалтай нугасны өндөг олсон байна. Дотор нь ямар нэгэн хачирхалтай зүйл хөдлөөд байгааг тэд анзаарсан байна. Тиймээс өндгийг хагалахад дотроос нь гурван Мinnow нэртэй загасны жараахай гарч иржээ.Өндөгнөөс гарсан загаснууд амьд байсан бөгөөд тэд шувууны өндөгнөөс гарсан гурван загасыг амьд үлдэхэд нь туслахаар ажиллаж байгаа гэнэ. Шинжлэх ухаанд төдий л их тохиолдоод байдаггүй энэ явдалд үнэхээр их гайхацгааж бас юуны улмаас ингэснийг судалж байна. Амьтан судлаач доктор Мэттью Кобб “Энэхүү нээлт нь загасны төрлийг судлах 21-р зууны агуу нээлт болж чадна” гэв. Түүнчлэн хувьсал хөгжлийн явцад иймэрхүү зүйл тохиолдож, шинэ төрөл зүйл үүсч хөгждөг байж болох юм. Хэрвээ энэ үнэн бол амьтны хаанаас бий болж, хөгжсөнийг нээж олоход дөхөм болох юм гэжээ. Өмнө нь Японы эрдэмтэд лабаротор-д өндөгнөөс загас амжилттай гаргаж өвж байсан ч энэ тохиолдол нь байгаль дээрх анхны тохиолдол юм.
2012/01/21
2012/01/18
2012/01/17
Ганган хромис (Hemichromis guttatus)
Өмнө нь би Хромис-ийн талаар цомхон оруулж байсныг санаж байна, энэ удаад нэлээд дэлгэрэнгүй бичье гэж бодлоо.
Subscribe to:
Posts (Atom)
