Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны мандалруу гарч амьсгаа авдаг. Тэднийг жижиг шилэн сав уутанд хийж худалддаг ба энэ нь тэдний бусад загас шиг хүчил төрөгч ихээр дутагддаггүйтай холбоотой. Тэднийг хатаасан ялтсан хоолоор тэжээхэд тохиромжтой. Тэднийг өрөөний температурт жижиг шилэн саванд байлгаж болно гэж буруу бодож болохгүй. Бусад загас шиг л дулаан таатай аквариумд тэжээх нь илүү тохиромжтой. Хэрвээ жижиг шилэн саванд түр байлгаж байгаа нөхцөл усыг нь үе үе сольж байх хэрэгтэй.
Атуух нь усны мандал дээр хөөс бөөгнүүлж үүрээ засдаг. Зассан хөөсөн агаараар төлөө амьсгалуулах гэж тэр. Атуу нь зассан үүрэнд орсны дараа атуух нь шургуу өдөж атуугаа ороож түрсэлнэ. Түрсээ шахсаны дараа хоёулаа хамт атуухын барьсан үүрэнд түрсээ арчилдаг. 2 хоногийн дараа жараахай цухуйж ирэхэд атуу нь амандаа хийн цэвэрлэн халамжилдаг. Хөөсөн үүр хайлж удалгүй жараахайнууд сэлж эхэлдэг. Жараахайнуудыг Brine shrimp буюу артемийн өндөг амилуулж хооллох тохиромжтой. 5 сарын дараа гэхэд эр эм нь танигдаад хоорондоо дайтаад ирвэл гэрийнхээ онгорхой амсартай сав болгонд тусгаарлаж хийх хэрэг гарна. Бетта үржүүлэх тийм ч хэцүү ажил биш учир нь беттанууд жараахайгаа хайрлан хамгаалдаг.
Бетта загасыг үржүүлж байгаа бичлэг.
.
сайн байна уу энэ бетта гээд загасыг хаанаас олж авч болох вэ улаанбаатарт
ReplyDeleteЗагасны дэлгүүрүүдэд байдаг юм. Өчигдөр л лав Баянбүрдийн баруун талын 9 давхрын подвальд байдаг дэлгүүрт байна лээ. Бас Далай-Ээж захын тэнд байдаг дэлгүүрүүдэд ч байсан. Хорооллын загасны дэлгүүрүүдэд ч бас ирсэн байдаг л юм.
ReplyDeleteeniiig aviyaaaa 99003213 esvel guegenkh@yahoo.com nadaa lav oldohgui nee :D
ReplyDeleteer emiine yugarna yaj yalgax u
ReplyDeleteer n emiigee bodvol hamagui surtei sagsgar suultei bdiin. haraad andashguide
ReplyDeleteem betta awii 99048618
ReplyDelete