Хайх

2010/08/02

Аквариумны хэмжээг сонгох

Та эхлээд аквариумаа байрлуулах тохиромжтой байрлалаа сонгох хэрэгтэй. Энэний тулд аквариумны цахилгаан хэрэгсэл залгах боломжтой, нарны шууд тусгал бага тусдаг хэсэг, өрөөны интерьерт нийцүүлэх зэргийг тооцож тохиромжтой байрлалыг сонгож бэлтгэнэ. Дараа нь шууд ойр байх загасны дэлгүүрээс том аквариум янз бүрийн загас ургамал худалдаж аваад байрлуулаад болно гэж бодогдож байж болох юм. Гэхдээ өмнө нь ямар төрлийн загаснууд хоорондоо таарж эвтэй амьдардаг, биеийн хэмжээ, амьдрах боломжтой усны температур, найрлага болон тоо ширхэг нь аквариумд хэд байвал зохих зэргийг тооцож үзсэний дараа худалдан авах хэрэгтэй.


  1. Загасны төрөл. Алтан загас шиг том бөгөөд ус ихээр бохирдуулдаг загаснуудад том хэмжээтэй аквариум шаардлагатай. Шалтгаан нь том аквариумд ус амархан бохирдож усны чанар муудан  загас өвчлөх нь бага. Бас усаа байн байн солиод байхгүй, цэвэр байлгахад амар,  химийн найрлага нь огцом муудахгүй зэрэг талуудтай. Мөн загас том аквариумд сайн өсөж томордог. Гүппи шиг идэвхитэй үржилд ордог загаснуудыг амьд зулзгалдаг бусад загастай нь том, ургамал хөвд ихтэй аквариумд сайн хоолосон нөхцөл үржиж олширдог. Алтан загас Гүппи зэрэг намирсан урт сүүлтэй загасыг Барбс гэх мэтийн дээрэлэхчих гээд байдаг загастай цуг байлгавал сүүлийг нь зулгайж гэмтээдэг талтай. Дискус Angelfish шиг үзэсгэлэнтэй дөлгөөн тайван загаснуудыг хөдөлгөөнтэй болхи Aлтан загас гэх мэт загаснуудтай тэжээвэл зохимжгүй.
  2.  Загасны хэмжээ. Таны загас хэр их өсөж томорох вэ? Жишээ нь неон гэх зэрэг жижиг загаснууд 2.5 см хүрдэг бол зарим том төрлийн Арована гэх зэрэг загаснууд 1 метр урттай болдог. Бие гүйцэхэд нь тохирох аквариумд нь тэжээх шаардлагатай болно.Тиймээс загасны өсөлт хөгжилтөнд таарах загасанд чөлөөтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аквариум сонгож авах нь чухал. Цихлидийн төрлийн том загаснууд жижиг загастай байлгавал барьж идэх аюултай. 
  3. Загасны тоо. Энэ тухай яг таг тавьсан нарийн судалгаа байхгүй ч загас тэжээгчдийн хувийн туршлагаар  жишээ нь 1 шоо дорволжинг 30 см аар тооцож 2м урттай 2 хос загасанд 12 шоо дөрвөлжин гэх зэрэгээр нүдэн баримжаагаар тооцож болно. Сүрэглэн амьдардаг загасыг олноор нь  өргөн аквариумд тэжээх хэрэгтэй. Харин хосолж амьдардаг загасыг дангаар нь дунд зэргийн аквариумд тэжээвэл дээр.

6 comments:

  1. zagas tejeehed shaardagdah heregsluudiin zah zeeliin une hanshiig ni bugdii ni bicheed ugnu uu

    ReplyDelete
  2. Миний аквариумд байгаа мичнус, молли загаснууд алтан загаснуудаа тоншоод хөөгөөд болохгүй юмаа. Хамт байж болдоггүй загаснууд юмуу?

    ReplyDelete
  3. би алтан загас гуппи илдэн сʏʏлт неонтой хоорондоо зʏгээр ивтэй л байдаг шʏʏ дээ

    ReplyDelete
  4. altan zagasiig dangaar ni turuljuulj l tejeehgu bol barag buh zagasand deerelhuuldeg doojoogu zagas :))

    ReplyDelete
  5. aquarium taviur zarna shuu buh heregseltei n 3davhar niit 5n aquarium bgaa

    ReplyDelete

image description image description