Хайх

2010/08/24

Улирал нь эхэлжээ.


Саяхан дэлгүүрүүдэд шинэ амьтан ургамал ирсэн сурагаар жаал гадуур явж үзлээ. Сонин содон зүйл гэвэл хийц сайтай аквариумууд амазоний илдэн ургамал болон цөөн дискус байлаа. Дискусны тухайд  4 5 сартай болвуу гэмээр тагтаа улаан зүстэй жижиг дискус ихэнх дэлгүүрт 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Гэхдээ орж ирээд тогтож амьжаагүй өнгө зүс доройтож турсан харагдана лээ. Харин бие гүйцсэн дискусны үнэ 50-100 мянгын хооронд үнэтэй. Далай ээжийн урд талын загасны дэлгүүрт нилээн хөөрхөн дискус харагдана лээ. Амазон ургамал жижиг томоосоо хамааран 3 аас 5 мянга, хөвдөг ургамал 5 салаатай багц нь 8 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Орчлон болон Боржин дэлгүүрт зөвхөн монголд өсгөж үржүүлсэн загас худалдаалдаг ба урдаас оруулж ирсэн загасыг бодвол илүү эрүүл амь бөхтэй. Ховор нандин загас авах гэж байгаа бол амьд амьтан гэдэг утгаар нь анхаарал хандуулж загас мэддэг таньдаг хүнтэй цуг явж эсвэл интернетээс өнгө зүс эрүүл мэндийн талаар судалж байж сонирхосон загасаа авахыг зөвлье. Зарим загас ургамлын үнэ мэдээлэлийг доор орууллаа. Өөр үнэ ханш загас ургамлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл байвал сэтгэгдэл дээр бичээрэй.


Модны 2ын Маркиз-д

3-4 ийн усан оргилуурын дэлгүүрүүдэд


Давстай усны загаснууд нилээд хэд байсан одоо зарагдаад дуусч байна. Удахгүй дахиж оруулж ирнэ гэж байсан.


Энэ их хөөрхөн авсаархан үйлдвэрийн аквариум байналээ. Том нь 15000 жижиг нь 8000ийн үнэтэй. Гэртээ байрлуулчихад цэвэрхэн харагдахаар


Дискуснуудаа томыг нь 60аас жижгийг нь 30 аас 


За энэ бол циркийн зүүн талд байдаг дэлгүүр хэрэгсэл хоол нь бусад дэлгүүрүүдээс арай л хямд санагдсан. Дискус томыг нь 60аас харин жижкээн дискуснүүдээ 20 гэж байна лээ шүү.


За эдний дискуснууд бол нилээд хөөрхөн болчихсон амьтад байна лээ. Томыг нь зуугаас ярихаас ч аргагүй амьтан байна лээ. Бусад нь 50 д өгнө гэсэн. Загасны үнэ бол нилээд гайгүй байсан. Дажгүй зан ааш сайтай нөхдүүд байна лээ.






Усан оргилуурын ард талын Ертөнц дэлгүүр Дээр доороо 2 дэлгүүртэй. Доод дэлгүүрт дискусны төлөө 30 аас ярьна гэж байсан. Дээд дэлгүүрт нь харин дажгүй хэдэн гүппи илдэн сүүлт 3000 Амазон ургамал 3000-5000 төгрөгийн үнэтэй байсан.

9 comments:

  1. goe blog bna. Amjilt husye!
    Saku
    www.hicheel.info

    ReplyDelete
  2. Тэгүүл болоодоо

    ReplyDelete
  3. яаая шүлс гоожиж байна шүү

    ReplyDelete
  4. Дискус авмаар байна. Цэнхэр.

    ReplyDelete
  5. Хороололд 20 гээд тэр дээр байгаа төл дискус байна лээ. Гэхдээ орж ирээд тогтож амжаагүй байлаа. Яг энийг авахаар бол хэр идээшихийг нь харж байгаад авахгүй юу

    ReplyDelete
  6. HI.Blog chine ih taalagdlaa.tsaash ni medeelelee bainga shinechilj bgaarai.Mongold oligtoi blog ogt bhgui bsiin.chiniih dajgui bolj bn.Daraagiin udaad uuriihuu aquariumiig taniltsuulna aa. Mahchin zagasnii talaar sonirholtoi medee bval hiigherei, Amjilt

    ReplyDelete
  7. Сая авсан хэдэн angel-ийн маань зураг дээр байж байна.

    ReplyDelete
  8. Надад Дискусыг 10 гэж хэлж байсан. Энэ бүр тогтох эсэх нь тодорхойгүй гэсэн үг үү? Гарын алганы тал шиг хэмжээтэй л юм байна лээ.

    ReplyDelete
  9. Togtoh guu ni her sain archilj hoollosnoos l shaltgaalnadaa. sar hertei bolsonii daraa togtson guug ni harah l heregteidee. Discusnii nud gedes duhaar ni eruul uguig ni shinjij bolno. Daraa ter talaar material oruulnaa

    ReplyDelete

image description image description