Анх загас тэжээх гэж гэж байгаа нөхцөлд аквариумыг иж бүрнээр нь авах хэрэгтэй. Эхлээд жижиг аквариум авах гэсний хэрэггүй. Учир нь жижиг аквариум амархан бохирдож химийн найрлага нь хурдан өөрчлөггдөг. Том аквариум авснаар илүү амар байх ба анх суралцагчдад алдаа дутагдал бага гаргаж амьтан тамлахаас сэргийлдэг. Том аквариумд том филтер (ус цэвэршүүлэгч) ашиглах боломжтой, ус амархан бохирдохгүй, химийн найрлага нь огцом өөрчлөгдөхгүй.
Аквариумаа дахин дахин хөдөлгөхөөргүй газар байрлуулах хэрэгтэй. Усыг нь бага багаар соруулж сэлбэх хэрэгтэй. Учир нь аквариумны усыг бүрэн сольсоноор усны дулаан, найрлага өөрчлөгдөж загас өвддөг. Зөөж солих үедээ аквариумын булан ирмэгийг цуулж хагалах зэрэг алдаа анх суралцаж буй сонирхочдод ихэвчлэн тохиолддог. Гаргаж болзошгүй алдаанаас сэргийлэхийн тулд Загас тэжээхэд гаргадаг 10 алдаа нийтлэлийг уншина уу!
Халаагуур
Ихэнхий дулаан бүсийн загаснууд 23 аас 26 целсийн дулаанд амьдардаг. Аквариумдаа тохирсон хэмжээтэй халаагуур авах хэрэгтэй. Халаагуурыг зөвхөн усан дотор бүрэн дүрж байж ажиллуулна. Уснаас гаргах гэж байгаа тохиолдолд тогноос салгаж 5 минут болгож байгаад гаргана. Шилэн халаагуур аквариумаас гадна ажиллуулвал дороо хагарна. Төмөр халаагуур арай сайжруулсан бат бөх загвар нь учир сонирхогчид хэрэглэхэд тохиромжтой.
Агааржуулагч
Зайлшгүй хэрэгтэй хэрэгслийн нэг. Агааржуулагчний гуурсыг салаалж олон аквариумыг агааржуулах боломжтой. 24 цаг ажиллуулах хэрэгтэй. Ихэнх аквариумны хэрэгсэл тоглоомон машины мотороор ажилладаг учир тог гүйнэ гэж санаа зовох хэрэггүй. Авахдаа дуу чимээ багатайг нь аваарай зарим нь дэндүү чанга дуутай байдаг.
Филтер
Филтер нь Канестар, Интернал ,Фарлон, дээр доор байрлуулдаг гээд олон янз байдаг. Аквариумны хэмжээнээс хамаарч тохирохыг нь сонгоно. Сайн филтертэй байхад аквариум үргэлж цэвэр тунгалаг байх болно. Том 200 литрээс дээш аквариумд гадна талд байрлуулдаг канестар хэлбэртэй хүч сайтай их ус шүүдэг филтер тохиромжтой. Дунд зэргийн 80, 100л хавьцаа аквариумд интернал буюу дотор талд байрлуулдаг филтер зүгээр бас арай дээр аргаар бохирдол, нян бактер зэргийг цэвэршүүлж, усаа булгиулж загасаа тавгүйтуулэхгүйн тулд усан дотор мотороор усыг аквариумын дээд талд байрлуулсан шүүлтүүрлүү шахдаг, шүүлтүүр дотроо нян бактер шүүдэг био хайрга чулуу байрлуулах боломжтой филтер зүгээр. Мөн бага дунд хэмжээтэй аквариумд power filter буюу аквариумны дээд гадна талд байрлуулдаг филтер зүгээр. Фарлон филтерийг жижиг дунд хэмжээтэй аквариумд жижиг зулзага жараахайтай болон үржүүлэг хээлтүүлэг хийх гэж байгаа аквариумд хэрэглэх хэрэгтэй. Учир нь усыг савлуулж булгиулахгүй, агааржуулагчаар агааржуулж фарлонд бохирдлийг шингээдэг давуу талтай. Та гэрийн нөхцөлд фарлон дотор хоолой оруулж хоолойн дотроо агааржуулагчнийхаа гуурсыг хийж бэлтгэх боломжтой. Интернэтээс хийх аргыг нь DIY гэдгээр бичиж хайж олж болно. Эсвэл блогт маань хандаж тусламж аваарай.
Дотор сорогчтой, Гадна шүүгчтэй |
Гадна Power filter |
Sponge (Фарлон) filter |
Дотор филтер |
Гадна канестер филтер |
Гэрэлтүүлэгч
Өдрийн буюу сүүн гэрэл нь Ус халааж замагтуулдаггүй, Тог бага зарцуулдаг, Удаан асдаг, Аквариумыг тод өнгөлөг харагдуулдаг учир хэрэглэхэд тохиромжтой. Асаагуурны гэрэл шиг багцалж бэлдсэн LED гэрэл нь чийдэнгээс 40% тог бага зарцуулдаг, 2000 цаг асдаг энгийн чийдэнг бодвол харьцангуй удаан буюу 50.000 цаг асдаг зэрэг давуу талууд ихтэй. Өөрсдөө интернетээс Do It Yourself буюу DIY light гэх зэрэгээр хийх зааврийг хайлт хийж гэрийн нөхцөлд хийх боломжтой эсвэл цахилгаан бараа сэлбэг хэрэгсэл худалддаг газраар угсруулж мантажлуулж хийх боломжтой.
Хайрга
Хайрга нь янз бүрийн ширхэг өнгө хэлбэртэй байх ба хүрэн хайрга аквариумыг илүү байгалийн харагдуулах болно. Мөн загасны ялгадас хоолны үлдэгдэлийг хөвж бохирдохгүй байхад хэрэгтэй. Ургамал ургах хөрс болдог ба илүү амьд харагддаг. Хайргыг дор хаяж 4-5 см дэвсэж өгөх хэрэгтэй. Хайргийг цэвэрлэхээр бол хайрга цэвэрлэдэг тусгай шаланкаар цэвэрлэсэн нь зүгээр 2500 төг хавьцаа үнэтэй гадуур байгаа.
Мөн усны химийн найрлага тогтворжуулагч, хлор арилгагч, дулаан хэмжигч, ус юүлэгч хоолой, хатуулаг хэмжигч, гэх мэт хэрэгсэл ашиглах нь илүү үр дүнтэй.
Хад чулуу, Ургамал, Driftwood, зэрэг чимэглэл аквариумыг илүү гоё харагдуулна.
Тогтсон цагийн хуваарь гаргах хэрэгтэй.
● Өдөрт загасаа багаар 2оос 3 удаа хооллох
● 4 өөс 8 долоо хоногт филтерийн шүүгчийг цэвэрлэж байх
● Долоо хоног бүр хайргаа хайрганы филтерээр цэвэрлэх
● Усны 25% ийг долоо хоног бүр солих
● Урд талийн шилийг долоо хоног бүр соронзтой цэвэрлэгчээр цэвэрлэх
эсвэл замаг иддэг загас байлгаж болно.
Аквариумын хэрэгслүүдийн талаар илүү дэлгэрэнгүй материал оруулж байх болно.
Танд ямар асуудал тулгарсан тухайгаа болон хэрэгцээтэй мэдээллийн тухай ирүүлээрэй. Мөн блогийг улам хэрэгцээтэй өөрт ойр байлгахын тулд санал сэтгэгдэлээ байнга бичиж байгаарай.
эсвэл замаг иддэг загас байлгаж болно.
Аквариумын хэрэгслүүдийн талаар илүү дэлгэрэнгүй материал оруулж байх болно.
Танд ямар асуудал тулгарсан тухайгаа болон хэрэгцээтэй мэдээллийн тухай ирүүлээрэй. Мөн блогийг улам хэрэгцээтэй өөрт ойр байлгахын тулд санал сэтгэгдэлээ байнга бичиж байгаарай.
хэрэгтэй зүйл бичсэнд баярлалаа
ReplyDeleteyahoo id gaa uldeegeech yum asuuj baiya
ReplyDeletebayarlalaa. id cgexperience
ReplyDeleteÁàÿðëàëàà! èõ ñîíèðõîëòîé õýðýãòýé ìýäýýëýë áàéíà
ReplyDeleteБаярлалаа хүнд хүргэх л санаатай. Яваандаа энэ төрлийн зах зээлийг бусдад таниулж сурталчлах зорилготой. Сонирхуулах төдий мэдээлэл бичсэн цаашдаа улам шинэчлэж байх болно.
ReplyDeleteed nariin unuudiig helj uguuch. Haaguur zaragddag?
ReplyDeletemend.manai discus shaxaad bga mortloo 2 xonood l idcheed bx ym.usanda bna u.shaxsan etseh exdee bna u.todorxoi medex ym baival xeleech.esvel ima_khan1999@yahoo.com ruu
ReplyDeletethnks
iim heregluuruudiig haanaas avch boloh ve. bi bas sonirhoj bna akvarium haanaas avch boloh ve
ReplyDeletebayralalaa shineer zagas tejeed bgaa nadshig humuusd mash ih heregtei medeelel bna zarim zuraguud ni bhgui bna zuragtai tailbartai bval nad metiin shinkovuudad ih heregtei ym bna dahin bayralalaa. amjilt huseyi.
ReplyDelete