Илдэн сүүлт нь амьд зулзага төрүүлдэг загасны нэг ба жараахай нь гэдсэндээ бойжиж төрөнгүүтээ л шууд сэлж эхэлдэг. Тэжээхэд амар арчилгаа бага шаарддаг. Хүйсийг нь танихад хялбар ба эр загаснийх нь сүүл доод хэсгээрээ уртассан хурц илд хэлбэртэй, эм нь мохоо сүүлтэй байдаг. Энэ загас төв америкийн гол мөрөнд нутагладаг ба байгаль дээрээ ногоон өнгийн байдаг. Загас тэжээгчид сонгож үржүүлж маш олон төрлийн өнгө зүстэй илдэн сүүлтийг гаргаж авсан байдаг.
Төрлүүд нь хар, улаан, шар, цэнхэр, ногоон, албинус, тигр болон улаан нүдтэй гэх зэрэг олон төрлийн өнгө зүстэй. Хамгийн түгээмэл сүртэй догшин харагддаг төрөл нь улаан байдаг. Энэ загас усны өөрчлөлтөнд тэсвэртэй. Давстай усанд дуртай 3л усанд нэг халбага хийхэд зүгээр. Эр лиар илдэн сүүлтийн эрийнх нь үржлийн эрхтэн хэтэрхий уртассан байдаг тул үржилд орох чадваргүй. Биеийн хэмжээ нь 10 см хүрдэг ба 15 см хүрэх нь ч бий. Аквариумдаа таг хийхгүй бол илдэн сүүлт үсрэх спортоор хичээллэх дуртай. Гүппитэй адил гэдэсний арын хэсэгийн харалсан үр хөврөлөөр нь төрөх дөхсөнийг нь мэдэж болдог. Алтан загастай тэжээх хэрэггүй учир нь алтан загас, энжелфиш, гурам зэрэг дэрэвгэр сүүл сэлүүртэй загаснуудыг үе үе тоншчихдог. Аквариуманд ургасан замагаар хооллочихдог ба ямарч төрлийн хоол иднэ гэхдээ мэдээж амьд хоол илүү сайн. Төрүүлэхдээ бага оврийн аквариумд ахиухан ургамал хийж амьд хоолоор тэжээвэл төрснийхөө дараа зулзагаа идэхгүй байх нөхцөл бүрддэг. Аквариумд зулзагаа идэхээс хамгаалсан доороо нүхтэй тусгаарлагч байрлуулж төрүүлж болно. Эрүүл бие гүйцсэн илдэн сүүлт 6 долоо хоног бүр зулзагалдаг. Зулзгийг нь хооллоход нунтгалсан ялтсан хоол, амилуулсан артемийн өндөг зэрэг сайн.
teswertei huchirheg zagas.
ReplyDeleteildensuultiig tesvertei, tejeehed hylbar gevel shal hydlaa shuu. archilgaa ih shaarddag zagas shuu. Yalanguya harsuult dalbaat ni ih emzeg
ReplyDeletegoy zagas
ReplyDeletebi tejeegeed sarch boloogui turshlaga muu harin ene ued tanai blog tun tus bolj bn aa odoohondoo tol awna gej yaaraad herggui baih tiimee.
ReplyDelete???
bi odoo guppy ogni micinos eder l tejeej bn ed nar zohitsood amidarchihana bizdeee
ReplyDelete