Хайх

2010/08/06

Таны санал блогийн ирээдүй

Блог маань нээгдээд 10 хоногын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд аквариум сонирходог хүүхэд залууст хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нь хүргэхийг зорилоо. Блогын зорилт, бүтэц зохион байгуулалт, судалгаа, дизайн болон сурталчилгааг эхний хувилбараар боловсруулж хийгээд байна. Энэ блогоор дүүрэн хүсэл зорилго нэгтэй залуус бий болвол илүү их хүртээмж хэрэгцээтэй байлгах үүднээс бүрэн хэмжээний веб сайт үүсгэн байгуулах бололцоотой. Би Монголд нэгэн ийм блог байж хүүхэд залууст байгалиа хайрлах, зөв төлөвших, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхийг дэмжих орон зайг бий болгох хүсэлтэй нэгэн.  Энэ блог зөвхөн миний өмч бус аквариум сонирхогчдын тусламж зөвөлгөө санал сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцахаас гадна өөрт байгаа зүйлсээ гайхуулж сурталчлах бусадтай солилцож худалддаг блог баймаар байна. Санаа оноогоо илэрхийлж өөрт хэрэгтэй зүйлсээ бичээрэй. Цаашид хамтарч ажиллах дэмжих хүмүүст нээлттэй шүү.

5 comments:

  1. Цаашид үргэлжлүүлээд бичээрэй

    ReplyDelete
  2. амжилт хүсий

    ReplyDelete
  3. үнэхээр гоё санагдаж байна та бүхнийг ийм гоё зүйл хийсэнд хувийн зүгээсээ болон загас тэжээдэг, сонирхдог, тэжээх гэж байгаа хүмүүсийн өмнөс талархаж байгайгаа илэрхийлье. Цаашид бүрэн хэмжээний сайт болход тань өөрийн зүгээс чадах зүйлээрэй тусална. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

    ReplyDelete
  4. Монголд загас сонирхон тэжээгчдийн төвлөрсөн сайт юм уу блог байхгүй шүү /2010 оны 5 сарын байдлаар/.
    Бүрэн хэмжээний веб сайт.. гэдэг саналыг чинь хоёр гараа өргөөд дэмжиж байна.

    ReplyDelete
  5. Дэмжиж байна.

    ReplyDelete

image description image description