Балчир байхда ийм хөөрхөн :) |
За "харациновый" энэ овогт бүx төрлийн неонууд, терниц, тетра-нууд, пирани-ууд багттаг би бүх загасыг нь бичэх гэсээр байтал 1 нас нэмэх юм шиг байна :D
За энэ удаа хамгийн том xарациновый төрөлд багтдаг загас энэ бол Пирань юм..
Өмнөд амеркид нутагладаг, Гайанаас Аргентин хүртэлх голуудад, нууранд сүргэлдэг.
Эр эмийг ялгахад тун бэрх.. Зөвхөн үржилтийн үеэр эрийн улаан өнгө нь хар болон хувирдаг.
Байлгах нөхцөлийн хувьд сүргээр нь сүртэй тэжээxийг зоривол 300-500л ба түүнээс дээш тэжээнэ. Хаа хамаагүй пирань авж болохгүй балчир байхад нь сүргээр нь авж тэжээвэл зохистой тэгэхгүй бол цаадуул чинь хоорондоо зодолдоод алалцаад өгнө.
Xатуу навчтай ургамал эсвэл хиймэл ургамал хийж болно үгүй бол ердөө ургамалгүй байсан ч болно. Мөн энэ цочимтхой загсанд нуугдаж орогнох сав агуу хэрэгтэй яг цихлид шиг нүх саванд байх дуртай загас.. Бас ёроол нь элсэн байвал тун дажгүй.
Усны хатууллаг градусийн хэлбэлзэлтэнд тэсвэртэй.
Үржилтийн хувьд сайн арчилгаатай авкариумд амархан үржинэ... Түрсээ 2уула арчилна.. 1000гаруй түрс шахна. Түрсээ амилуулхын тулд түрсээ гуурс ашиглан соруулж инкубатор-д хийнэ (инкубатор гэдэг нь тусдаа, хайргагүй төл томруулахад ашигладаг аквариумыг инкубатор гэнэ). Учир нь арчилж буй эр эм загас нь хурц шүдээрэ цочсондоо гэмтэл учруулж болзошгүй.. Төлөө томруулахад тун амархандөө.. Ганц хэцүү юм нь том болсон зулзага нь жижигийгээ шоглох янзтай байдаг тул биений хэмжээгээр нь ялган тусгаарлах хэрэгтэй..
Том болсон пирань нь 33см болдог.
1аквариумд 6пирань байхад тохиромжтой
Дан пиран-аар тэжээх аквариумд 500л болно
Янз янзийн загас (астронотус, акар) бусад махчинтай хийхэд 500~1тонн байхад дажгүй
Темпeратур нь 23-27°С байна
Гэрэлтүүлэгний хувьд бүдэг гэрэлтэй байвал зохистой
Холлолтын хувьд мэдээж махчин загасны хоол өгнө Сам хорхой, хөлдөөсөн өт, амьд хоол гэх мэт.
Xарактерийн хувьд хоорондоо их хурдан муудалцаж зодолддог энэ үед зодолдож буй загасыг түр тусад нь байлгана.. Энэ загас нь Акар, Астронотус гэх мэт том махчин цихлидуудтэй байвал зохистой.. Зарим хүмүүс пираньд махчин бус алтан загас, хулгана, зурам огтоно этр өгж яаж тасдуулан идүүлхийг харж кайф авах юм.. Надад бол хуурай, амьд хоолоо өгөөд л байж байсан нь дээр харах юм..
hamgiin teneg zagas oor heleh yum alga
ReplyDeleteХэхэ гэхдээ энэ загас мянга мянга-н хүний дуртай загас шүү дэ..
ReplyDeleteҮнэнийг хэлхэд 500литрийн аквариумд л хийхгүй бол үнхээр л сонирхолгүй шүү хэхэ
Нээрээ хүмүүс дуртай байдаг байх аа.
ReplyDeleteМэлхий идэж байгаа бичлэгийг дээр үед үзэж байсан. Аюултай махчид юм билээ дээ. Тэжээх гэсэн манийгаа .. ;))
Хэхэ эд чинь аймхай загас шүү дээ.. :Р Галаа та ID-гаа өгөөч яриж хөөж байяа :)
ReplyDeleteuneheer ayultai aidas turum zagas bnaa hamgiin bas agyy amitan bdiin bna shuu tei bi er ni zagas tejeevel pirana tejeenee daraa ni manigaa killerdeed hayachdiin blyy andaa
ReplyDeleteuneheer ayultai aidas turum zagas bnaa hamgiin bas agyy amitan bdiin bna shuu tei bi er ni zagas tejeevel pirana tejeenee daraa ni manigaa killerdeed hayachdiin blyy andaa
ReplyDelete