Хайх

2012/09/03

DIY Frozen Fish Food | загасны хоол хийх

13 comments:


Hi guys? Zagas tejeegchdees maani holduu zurheer zagasnii hool hiih talaar asuultuud irsen uchir ene huu niitleliig oruulj bna

2012/08/04

Amano designs Sumida giant nature aquarium

6 comments:

Aquascaping нэрт төлөөлөгч Такаши Амано өөрийн ээлжит бүтээл "Sumida" аварга aquarium бүтээжээ.  Aqua Design Amano (ADA) -гаас энэхүү байгалийн сүрдэм бүтээлүүдийг баримтат богино хэмжээний цуврал болгож байна. 

2012/08/02

Phirana fish news

4 comments:
Хятадын нэгэн хотод саяхан пирани загас барьсан хүнд 157$ буюу 1000 юуан олгохыг хотын зүгээс амлаад байсан билээ. Учир нь Лиу жан голын усанд сэлэгчид олноороо пираны дайралтанд өртөх бол
сон нь энэ загастай дайтахад хүргэжээ. Төд удалгүй хүмүүс пирани алахын тулд өөр төрлийн загас ихээр алж устган голын экосистемыг алдагдуулснаар мөнгө олгохоо больсон байна. Гэхдээ нэгэн хүн дөрөв хоног хөөсны эцэст пирани барьсан байна. Хурц шүдтэй махчин загасыг барьсан Вэй Ёнгвэн хэлэхдээ: Загасыг барихдаа тор ашиглаагүй. Харинд дэгээнд гахайн махаар өгөөш хийн уургалж барьсан гэж. Чайна Дэйли сонинд нийтлэгджээ. Нутгын загасчид пирани загасыг уугуул нутаг болох Өмнөд Америкаас импортоор оруулж ирсэн гэж таамаглаж байгаа тухай Шинхуа мэдээлэлжээ. Пирани өмнө нь хүний гарт баригдаж байгаагүй нууцлаг төрлийн загас ба пирани үхсэн ус 15C хүйтэрдэг гэж ярьдаг юм байна.

2012/06/02

Мариогийн аквариум

9 comments:
Супер Марио в аквариуме (9 фото + видео)

 Нэг үе дэлхий дахиныг байлдан дагуулж байсан хуучны аркад тоглоом болох мариог Cedrick Bearss гэгч залуу аквариумд дахин бүтээжээ. Нийтлэлийг үргэлжлүүлэн юугаар яаж хийсэн тухай фото видеог үзээрэй.

2012/05/22

Аквариумны ургамал Part I

7 comments:
Сайн байцгаана уу? Сүүлийн үед завгүй блогтоо шинэ юм хум нэмэлгүй удсандаа хүлцэл өчье. Гэхдээ ямарч байсан загас жараахайгаа тэжээсээр блогоо сайжруулсаар байхыг бодож байна. Мэргэжлийн биш ч гэсэн сонирхогчийн түвшинд ойлгосон ургамлын тухай мэдээллээсээ хуваалцхаар шийдлээ.

2012/03/31

Ухаалаг шийдэлтэй аквариум

20 comments:

Дизайнер Craig & David нар NoClean Aquariums™ нэртэй аквариумтай танилцацгаая. 

Энэ аквариумыг нарутал орчинг хүсэгчдэд зориулж бүтээсэн ба гэрт оффист хаа ч тавих боломтойгоор шийджээ. Дээр нь угааж заваарахгүй цаг хугацаа хэмнэхийн дээр ус сэлгэхэд асуудалгүй болгож өгсөн байна.

2012/03/11

Anubias barteri var. nana

18 comments:
Жараахай тэжээгчидээр сонин юу байцгаана. Анх нээж байснаас хойш админуудтайгаа нилээдгүй загасны холбогдолтой мэдээ нийтлэл бичиж орууллаа. Сонирхол нэгт админ залуустаа загас сонирхогчдийн өмнөөс баярлаж явдагаа хэлчихье. Anubias barteri var. nana ургамлын тухай танилцуулий. ФБ лайк, шэйр сэтгэгдлүүдээс чинь харж байгаад цааш үргэлжлүүлж ургамлын төрөл зүйлүүд, арчилгаа талаар мэдээ бэлтгэх эсэхээ шийднэ шүү.

Багануурын загасчин Төгсөөгийнд зочилъё ...

24 comments:
Сайн байцгаана уу манайхаан Саяны болсон уулзалтанд очиж чадаагүйдээ хүлцэл өчий. Ажил ихтэй байдаг тул амжсангүй. Энэ удаад та бүхэндээ Багануурын Загасчин Төгсөөгийнхөө аквариумыг танилцуулахаар шийдлээ. Загас тэжээгээд удаагүй байгаа ч тэрээр өөрийн аквариумдаа анхаарч 200 литрийн аквариумтай болж тэндээ дан махчид тэжээдэг юм байна. Саяхан хотоос хос скъляар авчирсан нь удахгүй шахах гэж байгаа гэж байна. Эндхийн дэлгүүрээс хэдэн скъляар авсан нь хослоод 2 хөөрхөн марамор нь удахгүй шахах гэнээ. Зиак олон юм нуршилгүй зураг орууллаа. Та бүхэнд таалагдаж байгаа бол comment үлдээхээ мартаваа ... 

2012/02/28

Ус цэвэршүүлэгч бэлдмэл - Жин Ди

33 comments:

Ягаан Данио (Данио розовый, Pearl Danio)

14 comments:
Өмнө нь Данио Рериогийн талаар мэдээлэл оруулж байсан бол энэ удаад та бүхэндээ Ягаан Даниогийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Хараад байхад их гоё загас учир миний бие өөрөө үржүүлж үзэх санаатай тэжээж байгаа. Өнгө нь тод мөн сүрэглэдэг болохоор хараад сууж байхад уйдахгүй шүү. За ингээд мэдээндээ оръё.

2012/02/14

Даяргын - Оскар танк

8 comments:
Одоогоор reef танкинд 3 ирвэсэн, 2 шар астронатус тэжээж байгаа. Удахгүй улам сайжруулсан зурагнуудаа оруулах болноо.

2012/02/11

Фронтоза

10 comments:
Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,
35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай.  Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.

Алиалагч сом ( CLOWN LOACH )

6 comments:
         Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.






       Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.









Алиалагч сом маань гэр бүлээрээ :P 

 

Сонирхолтой бичлэг байна. Та бүхэн заавал үзээрэй !!!
    

2012/02/10

Дэлэгийн аквариум

8 comments:
Сайн уу байцгаана уу? Мэйлээр аквариумынхаа зургыг явуулсан Дэлэгтээ баярлалаа. Оруулаагүй удсанд үнэхээр уучлаарай. Ихэвчлэн гүппи молли илдэнсүүлт пецил үржүүлж бололтой. Сүүлд аквариумаа шинэчилсэн хүмүүс сайт дээрх зургаа шинэчилээрэй. Загас жараахай үржүүлэх хоббигоо үргэлж хөгжүүлж явахыг ерөөе.

2012/02/09

Сонирхолтой AQUASCAPES ...

8 comments:
Энэ удаа та бүхэндээ нэгэн сонирхолтой AQUASCAPES-ийг хүргэж байна. Ер нь манайхан орчин гэхээсээ илүүтэйгээр загасандаа л их анхаардаг шүү дээ. Тэгвэл энэ байдлыг халж гаднах үзэмж дотор засалдаа анхаарах цаг болсон. Манайхан яаг ингэж AQUA-даа анхаардаг болчихвол ч ...Зиа олон юм нуршаад яах уу Сэтгэгдлээ үлдээгээрэй ...анхаарал тавьсанд баярлалаа ...

Бетта үржүүлж өсгөх

13 comments:
Сайн байцгаана уу ? Эрхэм хоббитнуудаа.

Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.

2012/02/03

Цихлид танк ~ Хүлгэн

25 comments:

Өмнө нь бид бүхэнд загаснуудаа сонирхуулж байсан Хүлгэн ах маань аквариумаа шинэчилжээ. Үзэцгээе.

2012/02/01

Шар дун ба түүний ач холбогдол

1 comment:
Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.


2012/01/29

Corydoras төрөл (part 2)

4 comments:
Corydoras aeneus
Биеийг урт нь 5аас7 см. Зэсэн улаан өнгөтэй болон металлийн өнгөтэй. Гаршуулж үржүүлэхэд маш хялбархан бөгөөд маш нэрд гарсан төрөл юм.

Corydoras (part 1)

2 comments:






Үүсэл гарал: Өмнөд Америкийн цэнгэг усний загас. Catfish-н аймагт багтдаг загас бөгөөд нэрний хувьд Грек хэлний kory (хуяг) ба doras (арьс) гэсэн үгнээс үүсэлтэй. Хоол голдоггүй ба үржүүлэх нөхцөлд амьд хоол, спирулина (замаг) агуулсан хоолнууд шаардлагатай. Маш олон төрөл зүйл байдаг бөгөөд aquarium-ны хамгийн олон төрөлд хуваагддаг загасны нэг юм.



2012/01/27

Гэрийн нөхцөлд амьд хоолыг амилуулах, үржүүлэх арга

21 comments:
За  хэрхэн яаж амьд хоолыг гэрийн нөхцөлд амилуулж, үржүүлэх талаар нийтлэл бичээд өгөөч гэсэн аквариумчдынхаа хүсэлтийн дагуу дараах нийтлэлийг блогдоо тавихаар боллоо. 

2012/01/25

Хуурай хоолны хэрэглээ, зөвлөмж

15 comments:
Бид бүхний сайн мэддэг хэрнээ мэддэггүй зүйлийн нэг болох хуурай хоолны агууламж болон үр ашигтай амин витамины талаар ниитлэе гэж бодлоо. 

2012/01/24

Цэнхэр Акара (Акара голубая, Jack Dempsey)

12 comments:
Энэхүү цихлид нь төв америкаас гаралтай. Эр загасны бие нь 15см  хүртэл томордог. Биеийн өнгө нь тод цэнхэр толботой, бор сааралдуу. Биеийн дунд хэсэгтээ 1-2 ширхэг зууван хар толботой. Толгой болон заламгай нь гоёмсог хээ, цэнхэрдүү өнгийн тод зураастай. Эр эмийг ялгахдаа биеийн хэмжээ болон эрүү дагасан цэнхэр судлаар ялгаж болно. Эр загас нь эмээсээ том биетэй эрүү дагасан судалгүй байдаг.

2012/01/22

Нугасны өндөгнөөс загас гарч иржээ

4 comments:
Зиа сая нэт ухаж байгаад 1 сонирхолтой мэдээлэл олж уншаад та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Нилээ дээр гарсан мэдээлэл боловч уншаагүй хүн бас байгаа байх. Mанчестрийн их сургуулийн биологчидтой энэхүү явдал тохиолджээ. Эрдэмтэд Францын нутгаар аялж яваад нэгэн хачирхалтай нугасны өндөг олсон байна. Дотор нь ямар нэгэн хачирхалтай зүйл хөдлөөд байгааг тэд анзаарсан байна. Тиймээс өндгийг хагалахад дотроос нь гурван Мinnow нэртэй загасны жараахай гарч иржээ.Өндөгнөөс гарсан загаснууд амьд байсан бөгөөд тэд шувууны өндөгнөөс гарсан гурван загасыг амьд үлдэхэд нь туслахаар ажиллаж байгаа гэнэ. Шинжлэх ухаанд төдий л их тохиолдоод байдаггүй энэ явдалд үнэхээр их гайхацгааж бас юуны улмаас ингэснийг судалж байна. Амьтан судлаач доктор Мэттью Кобб “Энэхүү нээлт нь загасны төрлийг судлах 21-р зууны агуу нээлт болж чадна” гэв. Түүнчлэн хувьсал хөгжлийн явцад иймэрхүү зүйл тохиолдож, шинэ төрөл зүйл үүсч хөгждөг байж болох юм. Хэрвээ энэ үнэн бол амьтны хаанаас бий болж, хөгжсөнийг нээж олоход дөхөм болох юм гэжээ. Өмнө нь Японы эрдэмтэд лабаротор-д өндөгнөөс загас амжилттай гаргаж өвж байсан ч энэ тохиолдол нь байгаль дээрх анхны тохиолдол юм.




2012/01/21

Flowerhorn cichlid 2

15 comments:

Зиа сүүлийн үед манайхан дух акарыг их сонирхож тэжээдэг болсон учраас өмнө нь тавигдаж байсан мэдээлэл дээр нэмж илүү дэлгэрэнгүй оруулхаар боллоо.









2012/01/18

Загасны нэршил - 3

7 comments:

ХОЁР ӨНГӨТ ЛАБЕО - RAINBOW SHARK - LABEO BICLOR

2012/01/17

Ганган хромис (Hemichromis guttatus)

17 comments:


Өмнө нь би Хромис-ийн талаар цомхон оруулж байсныг санаж байна, энэ удаад нэлээд дэлгэрэнгүй бичье гэж бодлоо.

2012/01/11

Angelfish үржүүлэх тухай

87 comments:
Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

2012/01/08

Загасны нэршил - 2

30 comments:


Зиа энэ удаад та бүхэндээ аквариумны загасны монгол, орос, латин нэршилийг нь зурагтай нь хамт оруулан нийтлэхээр шийдлээ. Латин буюу олон улсын нэршилээр нь та бүхэн зургыг нь Google-с хайн аан бас видео бичлэгийг нь Youtube-с хайн үзэх боломжтой болж байна.
image description image description